Бурхан төв замыг сургасан байдаг. “Номын хүрдийг эргүүлэхүй” хэмээх түүний эхний сургаал сударт үнэнийг хайгчид мэдрэхүйн жаргалд дурлах болон хэт их хатуужил тэсвэрийг үйлдэх гэсэн 2 төрлийн туйлшралаас сэрэмжлэх хэрэгтэй гэж сургажээ.
Энэхүү төв зам мөрийг тэрээр хутагтын 4 үнэн, 8 гишүүнт зам мөр гэсэн сургаалиудаараа тайлбарлажээ.
Хутагтын 4 үнэн:
Зовлонгоос гарах тэрхүү зам мөр нь Хутагтын 8 гишүүнт зам мөр юм. Энэ зам мөр нь 3 хэсэгт хуваагддаг. Шилла буюу зөв явдал, самади буюу сэтгэлийн төвлөрөл, паняа буюу сэтгэлийг бүрэн цэвэрлэн ариусгах билгүүн ухааныг үүсгэх байдаг.
Хутагтын 8 гишүүнт зам мөр
Билгүүн ухаан
Ариун явдал
Сэтгэлийн тэгш амгалан
Шүтэн барилдлагын хууль
Будда хутагтын 4 үнэнийг шүтэн барилдлагын хуулиар тайлбарладаг. “Мунхаг болон шунал хоёр байгаа учраас бид тооцоолшгүй цагаас эхлэн дахин төрөхүйн урсгалд хөвж байгаа билээ. Бид төрөл авснаар янз бүрийн зовлонт мэдрэмжийг мэдэрч, үхэж дараа нь дахин төрөх мэтээр энэ үйл явц эцэс төгсгөлгүй үргэлжилнэ” гэж Будда айлдсан ба үүнийг сансар буяны оргилт орчлон гэж нэрийджээ.
Тэрээр цааш нь “Энэхүү процесийн учир шалтгааныг шунал хүслээс үүсдэг болохыг ухаарч, төрөл төрөлдөө хуримтлуулсан үйлийн үрийг усгаж мөн шинээр нэмж шунал хүслийн үйлийн үр үүсгэхгүй байх аваас тэр хүмүүн юунд ч үл автах сэтгэлийн төгс төгөлдөр байдлыг олно.” Шунал хүслийг үндсээр нь устгасан хүний сэтгэл туйлийн амар амгаланд оршиж, дахин хэзээ ч төрөл авахгүй болдог. Энэ бол бүх зовлонгийн хүлээснээс салсан нирвааны оршихуй юм.
Төрөл авах болон түүнээс ангижрах үйл явцыг Шүтэн барилдлагын хууль илүү тодорхой тайлбарлах боломжийг олгодог. Энд нэг нь нөгөөгөөр нөхцөлдсөн тасралтгүй үүсэн үргэлжлэх процессууд байдаг.
Эдгээрээс нэг нь нөгөөгийнхөө эх үүсвэр болдог ба нөхцөлдүүлж байгаа нь шалтгаан болж үүсч байгаа нь үр болно.
Энэхүү шүтэн барилдлагын гинжин хэлхээтэй бидний зовлон зүдгүүр бүхэн холбоотой юм. Харин Випашяна бясалгалыг хийснээр энэхүү гинжин хэлхээг тасдан зогсоох боломжтой болдог.
Бурхан бээр шунал хүслийн улмаас зовлон үүсч байгааг өөрийн туршлагаар онож мэдэрсэн ба энэ үл төгсөх орчилт орчлонгийн гинжин хэлхээг тасдах аргыг олсон хүн юм. Тэрээр гадаад ертөнцийн юмс сэтгэлд орших шунал хүслийн хариу үйлдлүүд хоёр нь бидний биенд илрэх мэдрэмжээр холбогдож байдгийг өөрийн сэтгэлийн гүнд ажиглаж мэдсэн байна. Хүн биеийн 5 болон сэтгэлийн мэдэхүйгээр ямар нэгэн дүрстэй шүргэхэд бидний биенд мэдрэмж үүсэх ба тэрхүү мэдрэмжийн зүг тэмүүлэн хүсэл шунал үүсдэг байна. Хэрэв мэдрэмж тааламжтай байвал тэр мэдрэмжийг удаан үргэлжлүүлэн мэдрэх хүсэл үүснэ. Харин тааламжгүй байвал тэр мэдрэмжээс ангижрах хүсэл үүсдэг байна. Харин шүтэн барилдлагын гинжин хэлхээнд хүрэлцэхүйгээр мэдрэмж үүснэ, мэдрэмжнээс болж хүсэл шунал үүснэ гэдгийг Будда сургажээ. Иймээс хүний хамаг зовлонг үүсгэдэг эх үүсвэр нь ямар нэгэн гадны зүйл бус харин бидний дотор орших мэдрэмж болж байна. Хэрэв бид шунал хүслээс буюу зовлонгоос ангижирахыг хүсвэл өөрсдийн дотоод мөн чанартай нүүр тулан ажиллах ёстой ба энэ нь мэдрэмжтэй ажиллах гэсэн үг юм. Энэ бол Бурханы сургаалийн хамгийн чухал онцгой зүйл юм.
Сэтгэлийн гүн хэсгийн дадал зуршил нь мэдрэмжид дурлах байдаг ба мэдрэмж бүрийн зүг шуналийг үүсгэсээр байдаг. Хэдийгээр эдгээр мэдрэмжүүд нь түр зуурын мөнх бус байдаг ч гэсэн энэхүү мэдрэмжийг чухалд үзэж үүний зүг тэмүүлэх сэтгэлийн процессийг ажиглаж сурах нь чухал юм.
Мэдрэмж бүр түр зуурын, байнга хувьсан өөрчлөгдлөх мөн чанартайг ойлгож, зөвхөн хөндлөнгийн ажиглагч байж сурснаар мэдрэмжид дурлах буюу ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй байхад бага багаар суралцаж болдог байна.
Ингэж ямарч хариу үйлдэл хийлгүй ажиглан байх хором бүхэнд бидний урьдын хураасан ийм сэтгэлийн дадал бага багаар арилж сэтгэл ариусдаг байна.
Хэрэв энэ процессийг тасралтгүй ажиглан, мэдрэмжийн зүг хариу үйлдэл хийх урдын хуримлагдсан сэтгэлийн дадлыг үгүй болтол арилгаж чадсан хүн дахин ямарч мэдрэмжийн зүг хүсэх эсвэл шунах хариу үйлдэл хийхээ больдог байна. Үүний үр дүнд “мэдрэмжийн улмаас хүсэл үүсдэг байсан процесс үгүй болж харин “мэдрэмжээр нөхцөлдөн билгүүн үүсэх” процесс болон хувирах ба зовлонгийн хүрд хорогдож эхэлдэг байна. Ингэж сэтгэлээ алхам алхамаар цэвэрлэх арга бол Випашяна бясалгал юм. Бурхан багш үүнийг “Би та нарт хэрхэн алхам алхмаар сэтгэлд нөхцөлдсөн үйлийн үрийг арилгахыг үзүүллээ.” гэж хэлсэн байдаг. Алхам бүр мэдрэмжийг ажиглах ажиллагаа юм. Энэ бол Бурхан багшийн биеэрээ туулж үзүүлсэн төв зам мөрийн тухай сургаалийн практик хэрэглээ буюу Випашяна бясалгал билээ.