Byasalgal.mn

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ

“МОНГОЛ ДАХЬ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН АЛБАН ЁСНЫ “ДХАММА-МАХААНА” ТӨВ

Бурхан Буддагийн түүхийн дурсгалт газрууд

Бурханы багш нирваан дүрийг үзүүлэхийн өмнө Анандад хандаж “Ариун номын замаар итгэлтэй замнагч хүмүүсийн номын эрч хүч урам зоригийг  бадраагч үзвэл зохих 4 газар бий” гэж айлдсан байдаг. 

Эдгээр газруудын нь:

Лумбини – Гоутам буюу Бурханы мэндэлсэн газар

Бодгая – Бурханы төгс гэгээрлийг олсон газар

Саранат – Бурхан багш номын хүрдийг эргүүлж эхэлсэн газар

Кушинар –  Бурханы нирваан дүрийг үзүүлсэн газар  

Бурханы амьдралтай холбоотой бусад чухал газар орон нэлээдгүй байдаг ба түүний  нирваан дүрийг үзүүлсэнээс хойш сургаалийг дэлгэрүүлэх үйл ажиллагаатай холбоотой чухал онцлогтой газрууд ч байдаг.  Эдгээр газруудаас хамгийн чухал онцлогтой заримын тухай дурьдахад

Лумбин: Буддагийн төрсөн ариун газар. Одоогийн Балба улсын Руминдэй гэдэг газар байдаг гэж үздэг. Энд Ханхүү Сидхартагийн мэндэлсэн газрыг тэмдэглэсэн эртний шүтээний бунхан байдаг. Мөн энэ газарт Агуа их Ашока хаан ширээнд заларснаас хойш 20 жилийн дараа энэ газар  ирж байсан тухай бичээс багана байдаг байна. Түүнээс гадна Ашока хааны үеэс эхлэлтэй олон тооны сүмийн туурь байдаг. 

Бодгая: Энэ бол Бурханы хутгийг олон гэгээрсэн газар юм.  Энэ газар Бихар мужийн Гаягаас өмнө зүгт 6 мил орчим зайд байрладаг байна. Энэ газрын эргэн тойронд бунхан болон сүрлэг дурсгалын цогцолборууд байдаг.  Тухайлбал 160 фут өндөртэй Махабодь сүм байдаг.  Энэ сүм бол Бурхан багшийн гэгээрсэн эрхэм дээд үйлийн билэгдэл болдог дурсгал бөгөөд сүмийн баруун талд Боди мод болон түүний гэрээрлийн хутгийг олтол босохгүй хэмээн хатуу тангараг тавин сууж байсан улаан чулуу байдаг.  Мөн Ашока хаан энд айлчлан ирж байсан тухай тэмдэглэсэн хадны бичээс байдаг. 

Саранат: Энэ газраас “Номын хүрдийг эргүүлэх Сүм” гэсэн бичээс олдсон байна.  Энэ газар бол Будда өөрийн хамтран хатуужил үйлдэж байсан 5 бадарчинд зориулж хамгийн анхны сургаалиа айлдаж эхэлсэн хуучнаар Бугат шугуй гэдэг нэртэй цэцэрлэгт хүрээлэн юм.  Энд тэдгээр 5 бадарчин гэгээрлийн хутгийг олсон гэдэг. 

Саранатийн туурь маш өргөн тайлбайг эзэлдэг. Энд Ашока хаан олон дурсгалийн цогцолбор босгосон байдаг. Эдгээрийн дотор өнөөг хүртэл гайхамшигтай сайхнаар хадгалагдан үлдсэн сэтгэл хөдөлгөм сүрлэг харагддаг 150 фүүтийн өндөртэй Дамек Суврагийн туурь байсаар байна.

Харин хамгийн сүүлийн үеийнх гэвэл Махбодь Нийгэмлэгийн байгуулсан Мулагандакуни хийдийн цогцолбор юм.  Мөн энд Нагаржунаконни болон Мирапура-каса нарыг нутаглуулсан шарил энд байдаг.  Саранат бол Уттар Прадеш мужийн Варанаси хотоос 10 км зайд байрладаг.

Кушинар /Кушинагар/: Энэ газарт Будда ихэр Сала модны дунд сууж байгаад нирваан дүрийг үзүүлсэн билээ. Энд Гуптагийн үеийн том суврага байдаг. Мөн энэ газарт эрт  цагийн сүм дуганы олон туурь байдаг. Одоо цагт энэхүү дуганыг Буддагийн нирваан дүрийг үзүүлэгхээр хэвтэж буй дүртэй асар том барилга болгон барьсан байна. Түүний дэргэд Буддагийн цогцосыг! !   чандарласан газрыг тэмдэглэсэн суврага бүхий Рамабар  толгой байдаг. 

Саватти /Шравасти/: Буддагийн үед Энэтхэгийн хамгийн том хотуудын нэг байсан газар юм. Харин өнөөдөр энд Сахета-Махета гэдэг жижигхэн тосгон байдаг.  Энэ газар Уттар Прадеш мужийн Кушинагар хотоос баруун хойд зүгт 150 км орчим зайд оршдог.  Баян худалдаачин Анатапиндака ханхүү Жетагаас маш их алтаар худалдан авч  нэг дор 10000 хүн байрлах боломжтой  бясалгалын төвийг байгуулж байсан ойн төгөл энд байдаг. Эртний сум дуган суврагийн олон тооны туурь байдаг энэ газарт Будда 25 борооны улирлын турш энд саатаж байсан гэдэг.

Ражага /Ражагриха/: Одоо цагийн Бихарийн Ражгири бол Буддагийн амьдралтай салшгүй холбоотой нэгэн үе эртний хүчирхэг Магадха улсын нийслэл байсан газар юм.  Бимбасара хааны бэлэглэсэн Хулсан ойн төгөл, Буддагийн явах дуртай байсан Тасын оргил зэрэг газрууд энд байдаг.  Энэ газарт Буддагийн хорон санаат үеэл Девадатта хэд хэдэн удаа түүний аминд халдахаар завдаж байсан гэдэг. Мөн энэ газарт Бурханы нирван дүрийг үзүүлснээс хойно анхны Номын чуулган зохиогдож байсан юм. 

Весали /Вайшали/: Весали хот бол нэгэн үед Ликкави аймгийн нийслэл байсан өнөөдрийн Бихар мужийн Музаффарпур тойргийн Басарх хот юм.  Эрт цагт ариун номын бат цайз мэт газар байсан ба энд хоёр дах удаагийн Номын чуулган зохиогдож байжээ.

Санкасса /Санкиса/:  Энэ газар бол одоогийн Уттар Прадеш мужийн Фарукхабад тойргийн Санкиса хот ба Бурханы багш өөрийн ээж болон бусад тэнгэрүүдэд ном заахаар Таватинса тэнгэрийн орноос эргэн дэлхийд бууж байсан газар гэдэг.  Энд эртний олон суврага, дуганы туурь байдаг. 

Сакки /Санчи/: Мадяа Прадеш мужид байрлах энэ хот нь Ашока хааны үеэс эхлэн ариун номын үйл ажиллагааны гол төвүүдийн нэг байсаар ирсэн газар юм. Энд тэр цаг үеэс үлдэж хоцорсон 100 фүүтийн өргөн, 50 фүүтийн өндөртэй агуа том суврага байдаг.  Энэ суврагийн  4 тал Бурхан багшийн амьдралын түүх болон цадигийн  үлгэрүүдээр сэдэвлэсэн дүрс баримал бүхий маш гоёмсог чимэглэлтэй. 

Буддагийн хоёр тэргүүн шавь нар болох Сарипутта, Махамоггалана нарын чандар энд хадгалагддаг.

Наланда: Энэ бол Буддагийн нирваан дүр үзүүлсний дараагийн зуунаас нэрд гарсан сүм хийдийн газар юм. Энэ газарт Будда өөрийн биеэр цөөнгүй удаа ирж байсан ба Ашока хааны үеэс үлдсэн сүмүүд байдаг. 

Наланда бол олон зууны турш ариун номын эрдэм чадалтай нараараа алдартай номын үйлс цэцэглэсэн газар байсан ба эндхийн сүм дугана, суврагуудын туурь нь маш өргөн талбайг эзлэн оршдог. Археологийн малталтын үеэр илэрсэн олон тооны баримал, эртний эд зүйлс ойролцоо байгуулагдсан музейд үзмэр болон хадгалагдаж байдаг.