Випашня бясалгалын курст хамрагдаж байгаа хүн бүр дараахь дүрэм горимыг хатуу чанд баримтална.
Бүх бясалгагчид бясалгал эхлэхээс өмнө эдгээр дүрэм горимыг чандлан мөрдөхөө батлан илэрхийлэх ёстой.
Бясалгалын зааланд:
Нам гүм байх
Энэтхэг хийгээд дэлхийн олон оронд зохион байгуулагдсан бясалгалын туршлагуудаас харахад нам гүм байдалд бясалгагч илүү сайн бясалгадаг болох нь батлагджээ.Иймд бясалгагчид юм ярихгүй, нам гүм байх дүрэмийг чандлан сахих ёстой.Нам гүм байна гэдэг нь бусадтай биеэр, хэл яриагаар, дохио зангаагаар ч харьцахгүй байхыг хэлнэ.Ингэснээр бясалгагч сэтгэлээ амгалан тайван болгох шатанд ойртдог юм.
Бясалгалтай холбоотой асуудлын талаар багштай уулзаж ярилцаж болно.Мөн материаллаг зүйлс шаардагдах үед зохион байгуулагчдад хүсэлт тавьж болно.Бусад бясалгагч нартай харилцахыг хориглоно.
10 хоногийн бясалгал-БЗД “Дхамма-Махаана-1” төв 02 сарын 17-28-ны бүртгэл хаагдсан.
(19-ээс дээш насны хэн ч хамрагдаж болно)
Төвүүдийн байршил
Хаяг: БЗД 5 хороо, One family apartment 57Г байр, 16 давхарт
Утас: 7272-7333
Хаяг: СХД 1-р хороо, Баянголын ам, Найрамдал хүүхдийн зуслангийн ойролцоо Утас: 7272-7333
2025 оны 10 хоногийн бясалгалууд
б) 8 хоногийн САТИПАТТХАНА курс
Жич: (10 хоногийн Випашяна бясалгалд 3 удаа сууж номын үйлчилгээнд 1 доошгүй удаа ажилласан бясалгагч нар хамрагдана)
в) 30 хоногийн уртын бясалгал
в) 20 хоногийн уртын бясалгал