Byasalgal.mn

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ

“МОНГОЛ ДАХЬ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН АЛБАН ЁСНЫ “ДХАММА-МАХААНА” ТӨВ

Эрин үеийн Випашяна багш нар

Будда Гаутама Сиддхарта /МЭӨ 563-МЭӨ 483 он/

МЭӨ 6 зуун бол дэлхийн түүхийн чухал үе байлаа. Хүн төрөлхтөний түүхэнд аугаа их ачтан Гоутам гэгч мэндэлж улмаар Бурханы хутгийг олон гэгээрсэн юм. Тэрээр түгээмэл орших зовлонгоос ангижруулагч ариун номын замыг дахин нээж олсон төдийгүй их нигүүлсэнгүй сэтгэлээр 45 жилийн турш сая сая хүмүүст зовлонгоос хагацах арга замыг зааж сургасан юм. дэлгэрэнгүй унших

Их багш Леди Саяадав

Ламтан Леди Саяадав 1849 онд Хойд Бирмийн Швебо раойны (одоогийн Монива дүүрэг) Дипейн дүүргийн Сайнг Пиен тосгонд мэндэлжээ. Түүний багын нэрийг Маунг Тет Хаунг гэдэг байжээ. (Маунг гэдэг нь Бирмчүүдийн эрэгтэй хүүхэд, залуучуудыг дууддаг нэр юм. Багш хүнд ч мөн адил хэрэглэгддэг, Тет гэдэг нь ямар нэгэн юманд авирах бол Хаунг гэдэг нь дээвэр, оргил гэсэн гэсэн утгатай үг ажээ.) Түүнийг залуу наснаас нь хойш Маунг Тет Хаунг буюу оргил өөд бүх хичээл зүтгэлээрээ авирах хэмээн нэрлэж ирсэн нь батлагдсан. . дэлгэрэнгүй унших

Саяа Дажи /1873-1945/

Саяа Дажи (Бирмээр Са яа та жи гэж дуудна) 1873 оны 6 дугаар сарын 27-нд Рангүүн мөрний эсрэг талд Рангүүн хотоос өмнө зүгт найман милийн зайд орших Пабэжи тосгонд мэндэлжээ. Түүнд Мон Бо Да гэсэн нэр хайрлажээ. Хүүг 10 настай байхад эцэг нь өөд болж, бэлэвсэрсэн эх нь Бо Дагийн хоёр ах, охин дүү, Бо Да дөрвийг ганцаар өсгөжээ. Бүсгүй тосгондоо бүрж шарсан ногоо зарж, гэрийнхнийгээ тэжээдэг байсан болохоор бяцхан хүү үлдсэн ногоог гадуур явж худалдах болдог байв. Гэвч хүү бараагаа сурталчлан хашгирахаас их ичдэг байсан тул ихэнхидээ заралгүй буцаж ирдэг байжээ. Тиймээс ээж нь Бо Дад савтай ногоог толгой дээр нь бариулаад дүү охиноор нь зарлуулахаар явуулдаг болов. дэлгэрэнгүй унших

Саяажи Уба Кин /1899-1971/

Саяажи Уба Кин 1899 оны 3 дугаар сарын 6-нд Бирмийн нийслэл Рангүүн хотын ажилчин ангийн дүүрэгт эгэл нэгэн гэр бүлийн удаахи хүүхэд болон мэндэлжээ. Тэр үед Дэлхийн II дайны дараахи хүртэл үргэлжилсэн Британийн засаглал Бирмд тогтсон байсан тул Англиар сайн ярьж сурах нь ажил олж хийхэд маш чухал байсан юм. Уба Кинийг найман настайд нь ойролцоох үйлдвэрийн ахимаг насны нэгэн хүн Методистын дунд сургуульд элсэн оруулсан нь тус болжээ. Хүү Англи хэлний дүрмийн номоо нэгбүрчлэн цээжилж, чандлан тогтоох чадвартай авъяаслаг сурагч болохоо харуулсан. Уба Кин жил бүр онц суралцан дунд сургуулийн тэтгэлэг хүртэж байжээ. дэлгэрэнгүй унших

Их багш С.Н.Гоенка /1924–2013/

Сатя Нараян Гоенка (1924 онд төрсөн) бол Бурханы сургаалийн практик таль нь болох Випашяна бясалгалын их багш юм.  Дэлхийн 2-р  дайны дараа Бирм улсын тэргүүлэх бизнесменүүдийн нэг байсан Гоенка багш, чин шударга байж утга төгөлдөр амьдрахад, бясалгалаар хичээллэн сэтгэл оюунаа хөгжүүлэхийн чухлыг бодитой үзүүлж чадсан төдийгүй энгийн даруу байдал,  энэрэл нигүүлсэл, сэтгэл тэгш амгалан байж  бусдын тусын тулд үйлчлэх чин сэтгэлээрээ олонд гайхагдсан хүн юм. дэлгэрэнгүй унших