Byasalgal.mn

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ

“МОНГОЛ ДАХЬ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН АЛБАН ЁСНЫ “ДХАММА-МАХААНА” ТӨВ

Саяажи Уба Кин /1899-1971/

Саяажи Уба Кин 1899 оны 3 дугаар сарын 6-нд Бирмийн нийслэл Рангүүн хотын ажилчин ангийн дүүрэгт эгэл нэгэн гэр бүлийн удаахи хүүхэд болон мэндэлжээ. Тэр үед Дэлхийн II дайны дараахи хүртэл үргэлжилсэн Британийн засаглал Бирмд тогтсон байсан тул Англиар сайн ярьж сурах нь ажил олж хийхэд маш чухал байсан юм. Уба Кинийг найман настайд нь ойролцоох үйлдвэрийн ахимаг насны нэгэн хүн Методистын дунд сургуульд элсэн оруулсан нь тус болжээ. Хүү Англи хэлний дүрмийн номоо нэгбүрчлэн цээжилж, чандлан тогтоох чадвартай авъяаслаг сурагч болохоо харуулсан. Уба Кин жил бүр онц суралцан дунд сургуулийн тэтгэлэг хүртэж байжээ. Бирм багш нар нь Гэгээн Паулын Сургуульд ороход нь тусалж, хүү ч тэндээ үргэлж тэргүүлсээр байлаа. 1917 оны 3 дугаар сард Уба Кин ахлах сургуулийн төгсөлтийн шалгалтаа өгч, алтан медаль, дээд сургуулийн тэтгэлгээр шагнуулсан боловч түүний гэрийхэн сурахын болиулж, мөнгө олуулах гэж хүчилжээ.

Бирмийн “Нар” гэдэг сониноос ажлынхаа гарааг эхэлсэн Уба Кин удалгүй Бирмийн санхүүгийн ерөнхий газар нягтлан бодогчоор ажиллаж эхлэв. Тэр үед төрийн албан хаагчдын дийлэнх нь англи, энэтхэгчүүд байсан тул цөөн хэдэн бирм хүн л энэ газарт ажиллаж байлаа. 1926 онд Энэтхэгийн орон нутгийн захиргаанаас авсан санхүүгийн үйлчилгээний шалгалтад тэнцээд, 1937 онд Бирм Энэтхэгээс салан тусгаарлах үед анхны тусгай газрын ахлагчаар томилогджээ.

Саяажи анх бясалгал хийсэн нь 1937 оны нэгдүгээр сарын нэгэн байлаа. Саяа Дажигийн шавь, бясалгалын багш, газрын эзэн нэгэн ирж, Уба Кинд Анапана бясалгалыг тайлбарлаж өгөв. Саяажи үүнийг туршиж үзээд сайн төвлөрч чадсандаа урамшин хичээлд гүйцэд суухаар шийдэж, 10 хоногийн чөлөө аваад Саяа Тетжигийн сургалтын төвийг зорьлоо. Удирдах газраасаа гэнэт явсан нь Випашянад суралцах Уба Кинийг турших шалгуур боллоо. Анапанаг туршсаны нэг 7 хоногийн дараа л бясалгал хийх гэсэн хүсэл нь оргилж, Пабэжи дэх Саяа Тетжигийн төв өөд одсон юм.

Пабэжи жижиг тосгон Рангүүнээс чанх урд Рангүүн гол гатлаад, хэдэн бээр будааны талбайн цаана оршино. Хотоос ердөө найман милийн зайтай ч ургац хураахын өмнөх намагтай талбай илүү урт мэт санагдуулж, багахан тэнгис гатлахын дайтай болжээ. Уба Кин Рангүүн голыг гатлах үед түрлэг бага, хөлсөлж авсан сал нь Пабэжитэй холбогдох цутгалангаар Пиарсу тосгонд буюу замын талд нь л аваачиж дөнгөлөө. Саяажи өвдгөө хүртэл намагт шигдэж, голын эрэг өөд авиран гарав. Талбай дундуур туучин үлдсэн замаа явган алхсаар ирэхэд хөлд нь шавар зууралдсан байлаа.

Тэр шөнөө Уба Кин, Лэди Саяадавийн шавь өөр нэгэн Бирм оюутантай Саяа Тетжигаар Анапанаг заалгажээ. Хоёр шавь түргэн сайжирч, маргааш нь л Випашянад суралцсан юм. Эхний 10 хоногийн хичээлээ сайн дүүргэснээс хойш Саяажи, Саяа Тетжигийн төвд тогтмол ирж уулздаг болж, Рангүүн рүү буцаж очоод ажлаа хийсээр байв.

Саяажи албан өрөөндөө орж ирэхэд ширээн дээр нэгэн дугтуй байлаа. Ажлаас халах шийдвэр байх гэж бодтол Бирмийн сангийн яамны  шинэ газарт тусгай албаны удирдлагад тушаал дэвшүүлсэн байсанд ихэд гайхлаа.

1941 онд энэ насанд нь ихэд тус болох азтай завшаан Саяажд тохиосон юм. Бирмийн засгийн газрын дээд тушаалд байхдаа бясалгалын дээдийг эзэмшсэн Вэбү Саядав ламтантай уулзжээ. Ламтан Уба Киний бясалгах чадварыг бахдан сайшаагаад багшлан заахыг ятгасан нь Уба Киний хувьд анхны тохиол байлаа. Энэ түүхэн уулзалт болоод энэ хоёр онцгой хүний цаашдын харилцааны тухай “Вэн Вэбү Саяадав, Саяажи Уба Кин хоёр” гэсэн нийтэлд бий.                            

Уба Кин Вэбү Саяадавтай анх уулзсанаасаа хойш арваад жилийн хугацаанд албан ёсоор багшилж эхлээгүй юм. Саяа Тетжи түүгээр мөн Випашяна заалгахаар дэмжиж байжээ. Япончууд Бирмийг эзлэх үеэр Саяа Тетжи Рангүүнд төрийн алба хаадаг шавийндаа иржээ. Гэрийн эзэн болон бусад шавь нар нь ойр ойрхон ирж байхыг гуйхад Саяа Дажи: “Би бол тодорхой үед л уулзаж болдог эмч адил. Харин Уба Кин ямар ч үед байдаг сувилагчтай ижил юм” гэж хариулжээ.

Саяажи төрийн албаа дахиад 26 жил хааж, 1948 оны 1 дүгээр сарын 4-нд Бирм тусгаар тогтнолоо олох үед Сангийн сайд болсон байв. Дараагийн 20 жил засгийн газарт янз бүрийн алба хашиж байснаас ихэнхи үед нь хэлтсийн даргатай тэнцэх хоёроос дээш албан тушаалтай байсан юм. Гурван өөр хэлтсийн даргыг гурван жил хийсэн үе байхад 1 жил хиртэй дөрвөн хэлтсийн ч даргаар ажилласан үе ч бий. 1956 онд Улсын хөдөө аж ахуйн борлуулалтын удирдах зөвлөлийн даргаар томилогдох үед нь Саяажид “Трай Ситу” буюу хүндэт дээд цолыг олгожээ. Саяажи сүүлийн дөрвөн жилээ л бясалгал заахад бүрэн зориулсан юм. Бусад цагт төрийн албаны зүтгэл, бясалгалын ур чадвар, гэр бүлийн үүрэг хариуцлагаа зэрэг биелүүлж байжээ. Тэрбээр таван охин, нэг хүүтэй гэрийн эзэн байлаа.

1950 онд Сангийн яаманд Випашянагийн холбоо байгуулсанд нь ажилтнууд голдуу хүмүүс Випашянад суралцдаг байжээ. 1952 онд Рангүүнд алдарт Швэдагон суварганы хойд зүгт хоёр милийн зайд Олон улсын бясалгалын төвийг (ОУБТ) байгуулсан нь бирмийн болон гадаадын олон шавь нар Саяажигаар Випашяна бясалгалд  суралцах аятай боломж болжээ.

Саяажи 1954-56 онд Рангүүнд болсон Чата Сангаяана нэртэй Зургадугаар чуулганыг зохион байгуулахад их идэвхи зүтгэл гаргасан. 1950 онд Бурхан шашныБирмийн зөвлөлийн холбоо (БШБЗХ) болж хожим нэгдсэн хоёр байгууллагын үүсгэгч гишүүн, Их зөвлөлийн гол төлөөлөгч болжээ. Уба Хин БШБЗХ-ны гүйцэтгэх гишүүн, патипатти буюу бясалгалын хорооны тэргүүнээр ажиллаж байв.

Зөвлөлийн хүндэт хянагчийн үүрэг гүйцэтгэж байсан тул бүх хандив, зарлагын тооцоог хариуцаж байлаа. Байр, гал зуух, хооллох газар, эмнэлэг, номын сан, музей, захиргааны байр, 4 буудаллах газар зэргийг багтаасан өргөжүүлсэн барилгын хөтөлбөр хэрэгжүүлжээ. Энэ нүсэр ажлын гол цөм болсон Маха Пасанагуха буюу Их агуй нэртэй том танхимд Бирм, Шри Ланк, Тайланд, Энэтхэг, Камбож, Лаосаас ирсэн 5000 орчим лам Типитака (ганжуур) судрыг уншиж ариутган шүүн хэвлүүлэхээр цугласан юм. Лам нар багаар ажиллаж, Бирм, Шри Ланкийн Тай, Камбож хувилбар, Лондоны нийгэмлэгээс эрхэлсэн Роман үсгийн Пали эхтэй харьцуулан Пали эхийг хэвлэлтэд бэлтгэсэн байна. Шүүн баталсан эхийг Их агуйд уншихад 10-15 мянган сонирхогч ирж, лам нарын уншлагыг  сонсчээ.

Уг ажлаас олдсон олон саяын хандивыг зөв зохицуулахын тулд Уба Кин хамгийн багаас их хүртэлх бүх хандивын хуудсыг өөр өөр өнгийн цаасан дээр хэвлэх тогтолцоог санаачилжээ. Элдэв зүй бус зүйлээс зайлсхийхийн тулд зөвхөн сонгогдсон хүмүүст л ихээхэн мөнгө зарцуулахыг зөвшөөрч, хандив нэг бүрийг нарийн тооцож байв.

1967 он хүртэл Саяажи БШБЗХ-ны аливаа ажилд идэвхитэй байсан юм. Ийм байдлаар тэр Бурханы сургаалийг түгээх номын хүчтэй төрийн албан хаагч, сонирхогч хоёрынхоо үүрэг хариуцлага, авъяас чадварыг нэгтгэж чаджээ. Төрийн чухал албаны хажуугаар Саяажи төвдөө байнга Випашянаг заасаар байлаа. Тэр үед Випашянагийн багш нар дунд англиар чөлөөтэй ярьдаг багш байгаагүй тул Зургадугаар чуулганыг үеэр ирсэн өрнөдийнхөнд бясалгал заалгахаар Саяажид ханджээ.

Төрийн хариуцлагатай албанаасаа болоод Саяажи цөөхөн хүнд л заах боломжтой байв. Бирм шавь нарын ихэнхи нь ажлын нь хүмүүс бол олон Энэтхэг шавийг С.Н.Гоэнка танилцуулжээ. Саяажи гадаад шавь цөөтэй боловч тэд нь Өрнөдийн Бурханы шашны тэргүүн, академич, Рангүүн дэх дипломат албаныхан зэрэг янз бүрийн хүмүүс юм.

Цаг ирэх тутам Саяажи Бирмд суугаа гадаадынханд Дхаммагийн тухай ярихаар уригдах болжээ. Нэг удаа л гэхэд; Жишиээ нь Рангүүн дэх Методист сүмд цуврал лекц уншихыг хүсчээ. Энэ цуврал хичээлээр “Бурханы шашны тухай” нэртэй гарын авлага хэвлүүлж, Бирмийн элчин сайдууд болон дэлхий дахины Бурханы шашны байгууллагаар тараав. Уг гарын авлага өрнөдийн олон хүний Саяажигийн хичээлд суух гэсэн сонирхолыг татжээ. Бас нэг удаа Израилийн ерөнхий сайд Давид Бэн Гурионы Бирм дэх айлчлалын үеэр Израилийн хэвлэлийн төлөөлөгчдөд лекц уншиж, түүнээ хожим “Бурханы үнэн бясалгалын мөн чанар” нэрээр хэвлэжээ.

Саяажи 1967 онд төрийн албаны онцгой ажлаасаа тэтгэвэрт гарснаас хойш 1971 онд насан өөд болох хүртлээ ОУБТ-д Випашяна заалаа. Насан эцэслэхийнхээ өмнөхөн өөртөө тус болсон бүх хүнийг, сургуульд ороход тусалсан өвгөн, Гэгээн Паулынд оруулсан Бирм багш, олон нөхдийн дундаас 40 гаруй жил уулзахаа байгаад орон нутгийн сонин дээр гарсан нэгэн андынхаа тухай дурсан санажээ. Саяажи хуучны тэр нөхөр, доктор С.Н.Гоэнка, гадаад шавь нар, сонирхогчдод хаягласан захиа уншиж бичүүлсэн. Нэгдүгээр сарын 18-нд Саяажи гэнэт өвджээ. Хүүчны анд нөхөр нь Саяажигийн захидалыг 20-нд авахдаа тэр шуудангаар ирсэн Саяажи нас барсан тухай эмгэнэлийг уншаад цочирдсон байна.

Багшийг нь өнгөрснийг мэдэгдэх үед С.Н.Гоенка багш Энэтхэгт бясалгал зааж байжээ. Тэр ОУБТ рүү алдарт Пали шүлэгтэй цахилгаан шуудан илгээв. Энэн нь: Төрөх үхэхийн чандад юмс бүхэн мөнх үгүй

Төрөөд түрдсэн бол тэр нь амар амгалан авчирна, хэмээжээ.

Жилийн дараа  С.Н.Гоенка багш, багшийнхаа дурсгалд зориулан: “Жилийн өмнө өнгөрснөөс нь хойш ч амжилттай заасаар байгаадаа би энэ олон хүнд үйлчлэх сэтгэл, хүчийг багшийн минь энэрэх сэтгэл өгдөг гэдэгт улам итгэсээр байна. Номын хүч хэмжээлшгүй гэдэг нь гарцаагүй гэж бичжээ.”

Саяажигийн хүсэл биелэлээ олжээ. Зуун зуунд хямгадан ирсэн Бурханы сургаалын ач тус өнөө хир оршсоор байна.

Ном зовлон шаналалыг арилгаж, зол жаргалыг бэлэглэдэг. Хэн үүнийг авчирдаг вэ? Энэ бол Бурхан багш биш, харин биед орших аз жаргал авчрах аниччагийн билгүүн юм.  Бясалган сууж, аниччаг мэдэхийн учир ийм ажгуу.”

“Хуврагуудаа, үүсээд устан үгүй болох мөн чанартай мэдрэмжид дурлан таашаахын аюул хийгээд түүнд үл автаснаар хүлээснээс салж чөлөөлөгдөхийг илтээр онож, туршлагаараа мэдэрсэн тул би бээр гэгээрлийн хутгийг олсон билээ.” хэмээжээ.

Випашяна бясалгалыг үйлдсэнээр тэрээр юмс үзэгдлийн мөн чанарыг олж харахад саад болж байсан сэтгэлийн мунхаг, төөрөгдлийг арилгаж бүх ертөнц шалтгаан ба түүний үр дагавар гэсэн гинжин хэлхээсээр нөхцөлдсөн байдаг тухай шүтэн барилдлагын хуулийг нээсэн байна. Ямарч юмс ба үзэгдэл шалтгаанаас үүсэх бөгөөд шалтгааныг үгүй хийвэл түүнээс үүсэх ямарч үр дагавар үгүй болно. Иймд зовлонг үүсгэгч шалтгааныг бүрэн устгаж чадсан хүн жинхэнэ аз жаргалд хүрч бүх зовлонгоос чөлөөлөгдөх болно. Үүнийг ойлгож мэдсэнээр тэрээр бидний сэтгэл хүсэл шунал үүсэх дадалтай байдгаас юмс үзэгдлийг оршин байгаа мэт хуурмаг төсөөллийг үүсгэж байдаг гэх туйлийн үнэнийг олж мэдсэн байна. Ийнхүү түүний билгүүн ухааны хурц гялбаа мунхагийн харанхуйг нэвтлэн гэрэлтэхэд, сэтгэлийн гүнд үлдсэн өчүүхэн хир буртаг нь угаагдан арилсан байна. Түүний сэтгэл бүх хүлээснээс салж, цаашид үүсэх ямарч хүсэл шунал үгүй болсон ба туйлын үнэнг мэдэрч төгс гэгээрэлд хүрсэн байна. Одоо тэр Саммасамбудда буюу огоот туулсан бурхан болжээ. Түүний дор нь сууж гэгээрсэн модыг Бодь мод гэж нэрлэх болсон ба одоо Бодгаяа орчим байдаг байна.

Төгс гэгээрэлд хүрэх тэр мөчид түүний бодолд дараах үгс орж ирсэн байна.

“Тоолж баршгүй олон төрлийг дамжин би сансарын хүрдэнд эргэлдэж өөрийн бүтээгчийг хайсан ч олж үл чаджээ.  Би бээр дахин дахин төрөл авч зовлонг эдэлж байж. Намайг бүтээгч таныг би одоо харж байна. Та одоо намайг дахин бүтээж чадахгүй болсон. Гол багана болон хана бүгд нуран унав. Миний сэтгэл одоо бүх үйлийн үрээс  ангижирлаа. Ямарч хүсэл үгүй шатанд би хүрлээ.” хэмээжээ

Гэгээрснийхээ дараа Будда долоон долоо хоног нирвааны амгаланг эдлэн өнгөрүүлсэн байна. Түүний дараа Бирмийн худалдаачид болох Тапассу, Балика нар ирж будааны боов зөгийн бал зэргийг өргөв. Тэр хоёр,  дэлхийн хүмүүсийн дундаас хамгийн анхны Бурханы болон номын авралд багтсан шавь нар болсон байна. Энэ үед хувраг гэх ойлголт үгүй байжээ. Бирмийн түүхэн тэмдэглэлд энэ хоёр худалдаачин одоогийн Рангүүний ойролцоо орчмын эртний Оккал хотоос гаралтай гэж бичсэн байдаг. Хамгийн түрүүнд бирм хүмүүс Бурхан болон ариун номонд хүндэтгэл үзүүлсэн ба Бурхан гэгээрсний дараа хамгийн түрүүнд Бирмийн будаа зөгийн балыг зооглож байсан гэдгээр өнөөгийн Бирмчүүд их бахархдаг байна. 

Бурхан бээр хязгааргүй их энэрэн нигүүлсэх сэтгэлтэйн учир Ариун номыг сургахаар шийджээ. Түүний хоёр багш  Лара Калама, Уддака Рамапутта нар номыг хамгийн түрүүнд ойлгож чадах хүмүүс байсан боловч аль хэдийн энэ хорвоогоос явсан байлаа.   Тиймээс тэр Саранатийн ойролцоох Исапатана-мигадаяа гэх газар байрлах Варанасын бугат шугуйд очиж түүнийг гэгээрэхийн өмнөхөн орхин одсон 5 даяанчад эхлэн номоо заахаар шийдэв. Ийнхүү Асана сарын /7 ба  8 сар/ тэргэл сартай өдөр номын хүрдийг эхлэн эргүүлж төв зам мөрийн тухай буюу “Даммасакаппаватана Сутта” сургаалиа тэдэнд айлдахаар   замд гарсан байна.  Тэд Бурханы хамгийн анхны хувраг шавь нар болсон байна. Энэ сургаалийнхаа дараа тэрээр “Анатта-лакка Сутта” сургаалиа тэдэнд айлдсаны дараа тэд Випашяна бясалгал хийснээр 5 хувраг бүгд төгс гэгээрэлд хүрч архад болцгоожээ.  Тэд мөнх бус, зовлон болон би үгүйн мөн чанарыг /аничча, дукка, анатта/ билгүүн ухаанаараа онож чаджээ. Төдөлгүй түүн дээр баян тансаг амьдралтай хэдий ч сэтгэл нь тавгүйтэж гүйцсэн Варанасагийн том худалдаачны хүү Яаса гэгч ирж сахил хүртжээ.  Мөн түүнийг дагалдан явсан 54 найз нар нь мөн хуврагууд болцгоосон байна. Тэд бүгд ариун номын шимийг хүртэж эрж байсан амар амгалангаа олсон төдийгүй бясалгалаа үргэлжлүүлсээр архантын шатанд хүрчээ.

Яасагийн эцэг эх хоёр ч мөн ариун номын замд орж Гурван эрдэнийн авралд багтсан хамгийн анхны хар хүмүүс болжээ. Гурван эрдэнэ гэдэг нь Бурхан, Ном, Ариуссан хувраг бөгөөд ариун номын сургаалийг даган мөрдөхийг тэдгээрийн авралд багтах гэж хэлдэг байна.

Үүний дараа борооны улирал эхэлсэн тул Будда Саранатын ойролцоо 60 хуврагуудтайгаа хамт байрлан борооны улирлыг өнгөрөөх үед тэд бүгд архад болсон байна. Ингээд борооны улирал дуусахад Бурхан тэдэнд ийн зааварлажээ. 

“Хуврагуудаа хамаг амьтанд амар амгалан хайрлахын тулд зүг бүрт аялцгаа. Ертөнцийн хүмүүс, тэнгэрүүдийн сайн сайхан, тусын төлөө энэрэн нигүүлсэх сэтгэлийг үүсгэн нэг ижил зүгт давхардан бүү явцгаа.” хэмээжээ.

Будда эдгээр 60 хуврагыг ариун номыг бусдад хүртээхийн тулд зүг бүрт илгээсэн ба тэд бүгд үнэнийг олж зовлонгоос чөлөөлөгдөх замыг туулж гэгээрсэний хувьд  өөрсдөө бурханы сургаалийн бодит үлгэр жишээг үзүүлэгч нар байсан юм. Иймээс тэд зөвхөн айлдвар үг дамжуулагчид төдий бус хүмүүст юу сургаж байгаагаа практик дээр хэрэгжүүлэх чадварыг зааж өгч чадаж байсан байна. Ариун номын мөн чанар нь түүнийг хэрэгжүүлж эхлэх мөчид л шууд үр дүнгээ өгч эхлэх төдийгүй, замын дунд, замын төгсгөлд ч үр шимээ өгсөөр байдаг явдал юм.  Бурханы сургаалийг даган үйлдэхийн ашиг тус илт тодорхой байдаг. Түүний сургаалийг янз бүрийн шашин шүтлэг, гарал үүсэл, угсааны хүмүүс сонирхдог. Янз бүрийн шашны тэргүүлэгч нарч ариун номын сургаалийг даган хэрэгжүүлсэн жишээ олон байдаг.  Тухайлбал Буддаг Урувел дах Сенанигама руу явж байх замд 30 даяанч  нар ирж түүнээс сахил хүртсэн байдаг.  Мөн Урувелд Кассапийн  3 ах дүүс өөрийн 1000 дагалдагч нартай хамт ирж хуврагууд болцгоосон байдаг.  Түүгээрч зогсохгүй Сарипутта, Могаллана зэрэг даяанч нар ирж сахил хүртэн түүний тэргүүлэх шавь нар болцгоосон байна.      

Тухайн цаг үед амьдарч байсан олон чухал хүмүүс ариун номыг сонирхон ирж байсан гэдэг.  Тухайлбал, Вимбасар, Судходан, Празенажита зэрэг хаад, Анатапиника, Йотияа, Жанила, Меннака, Пуннака, Какавалия зэрэг нэртэй худалдаачид,  мөн Вишака, Суппаваса, Кема зэрэг алдартай эмэгтэйчүүд тэддний дунд байжээ.  Эдгээр алдар цуутай хүмүүс ариун номыг дэлгэрүүлэх үйлсэд олон тооны бясалгалын хийд барьж  чин сэтгэлээсээ ихээхэн хэмжээний хандив өргөсөн байдаг.  Тэд илүү олон хүмүүс ариун номыг сурч бясалгал үйлдэн зовлонгоосоо салах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ийнхүү тусалдаг байсан гэдэг. 

Будда үүний дараагийн 2 дах, 3 дах болон 4 дэх борооны улирлыг Бимбсар хааны бэлэглэсэн хулсан ойн төгөлд өнгөрүүлж түүнээс цааш борооны нэг улиралд зөвхөн нэг л газарт үлдэж дараагийн газар луу шилжин явж байжээ. Будда бүхий л амьдралаа Хойд Энэтхэгийн нутгаар аялж ариун номын үрийг хүртээхэд зориулсан байна.

Нэгэн удаагийн аялал нь Судходана хааны урилгаар Капилавату нутагт үргэлжилсэн ба Сакяачуудын гүн хүндэтгэлийг хүлээсэн байна. Энэ аяллын үеэр мянга мянган Сакяачууд хуврагийн эгнээнд  нэгдэж тэдний дунд түүний хүү Рахула болон түүний хойд эхээс гарсан дүү Нанда бас байжээ. Мөн тэдний хамт Ануруда, Баддия, Ананд, Багу, Кимбила, Девадата болон Упали зэрэг хааны удмынхан ирж нэгдсэн байна.

Харин  5 дах борооны улирлаар түүнийг Весалид байх үед түүний эцэг болох Суддохана хаан насан эцэслэж бэлэвсэн хоцорсон хойд эх Махапажапати Готами түүнээс эмэгтэйчүүдийг хуврагийн эгнээнд хүлээн авахыг хүссэн байдаг. 

Ийнхүү энэ үеэс гэлэнмаа нарын чуулган анх үүссэн байна. 

Дараагийн борооны улирлыг тэрээр Манкулапаббатад, харин 7 дахийг Таватинсад өнгөрүүлэхдээ Абхидамма буюу Дээд сургаалиа өөрийн эх Махамая болон тэнгэрүүдэд айлджээ.

Энэ мэтээр 8-аас 19 хүртэлх борооны улирлуудыг тэрээр Бесакалвана, Кошамби, Парилэяака, Эканана, Веракжа, Каликапаббата, Жетавана, Капилавату, Анави, Ражага зэрэг  газруудад өнгөрүүлсэн байна.

Харин 20 дахь борооны улирлын үеэр тэр 999 хүний амийг хороогоод байсан алуурчин Ангулималагийн амьдралыг бүрэн өөрчилсөн гэдэг. Ангулимала бурханы сургаалтай учирснаар ариун явдалтай нэгэн болж хожим архад болж гэгээрсэн юм. Энэ үйл явдал Ражагад болсон гэдэг. 

Түүнээс цааш хорин нэгээс дөчин зургаа дахь борооны улирлаар  Саватийн Жетавана хийд болон Пуббарама хийд зэрэг газруудад саатсан байна.

Будда бүхий л замын турш хуучин мухар сүсэг, амьтны амиар тахил өргөгч хийгээд янз бүрийн итгэл үнэмшилтэй бүлэглэлүүдийн зүгээс дайсагнах үйлдэлтэй байнга тулгардаг байжээ. Тухайлбал түүнийг ямар нэгэн ичгүүртэй байдалд оруулахыг оролдох, элдэв муу хэрэг төвөгт хутгалдуулах зэрэг оролдлогууд гарч байсны дотор Девадата гэгч сүсэгтэн хуврагын чуулганыг ичгүүртэй хутгах болон Буддагийн амь биед халдах оролдлогыг удаа дараа янз бүрийн аргаар хийсэн  гэдэг. Ийн оролдох бүр Бурхан бээр хэмжээлшгүй их хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, билгүүн ухааны хүчээр бэрхшээлийг даван гарч зовсон олонд үйлчлэх ажлаа үргэлжлүүлэн хийсээр байжээ.

Будда  80 настай байхдаа Весалд айлчилсан ба энэ үед Амбапали гэгч нэгэн баян биеэ үнэлэгч бүсгүй түүнд зоог барихын хамт Амбалланника цэцэрлэгийг хуврагын чуулганд бэлэг болгон өгсөн байдаг.  Випашяна бясалгалыг үйлдсээр тэр бүсгүй муу замаасаа салж, хожим нь архант болж гэгээрчээ.

Үүний дараа бурхан Пава хүрч Кундагийн манго жимсний цэцэрлэгт морилон байхдаа тэрээр зоог барьсаны дараа бие нь ихээхэн доройтсон байна.  Энэ бол түүний хамгийн сүүлийн удаа барьсан зоог байсан ба хэдий доройтсон боловч тэрээр Кушинар хүрэхээр цааш аяллаа үргэлжлүүлжээ.  Тэнд хүрсний дараа Бурхан Анандад хандан гадуур хувцсаа хоёр модны дунд тавихыг хүсээд түүний  насны төгсгөл ирснийг мэдэгдсэн байна.  Энд түүнийг дагалдан явсан олон хуврагууд, хар хүмүүсээс гадна түүнийг хүрээлэн олон тэнгэрүүд цуглаж эцсийн хүндэтгэл үзүүлж харин Бурхан тэдэнд эцсийн захиас сургаалиа айлджээ.

“Нөхцөлдөж үүссэн бүхэн устах жамтай

Нэг зүтгэлээр ариусалд шамдагтун”хэмээжээ

Бүтсэн бүхэн зайлшгүй төгсдөг жамтай

Өөрийн тонилохыг зоримог гүйцэтгэ.

Ийнхүү өөрийн айлдсаныг биеэр үзүүлэн МЭӨ 544 оны Вешака сарын тэргэл  сартай өдөр Будда 80 насандаа Махапариниббана буюу нирваан дүрийг үзүүлжээ.