Byasalgal.mn

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ

“МОНГОЛ ДАХЬ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН АЛБАН ЁСНЫ “ДХАММА-МАХААНА” ТӨВ

Сургаалийн шинэ үе

Бурхан Буддагийн сургаал Энэтхэг төдийгүй дэлхийн олон оронд дахин түгэн  дэлгэрч байна. Түүний сургаалийг 2200 жилийн турш Бирмийн хуврагууд багш шавийн уламжлалаар өвлүүлэн хадгалсаар ирсэн ба сүүлд Випашяна бясалгалыг Бирмид төгс эзэмшсэн  хувраг Лэди Саяадав энэхүү аргыг хар хүмүүст хүртээсэн байдаг.  Тэрээр Саяа Тэжиед зааж харин тэр цааш нь Саяжи У Ба Кинд заан сургасан байна. Энэхүү Энэтхэг орноос алдагдаад удсан бясалгалын аргыг эх нутагт нь эргүүлэн авчирч тэндээс бүх дэлхийд түгээх нь Саяа Жи У Ба Киний чин хүсэл байсан юм.  Тэрээр 1969 онд өөрийн итгэлт шавь С.Н.Гоенкаг Випашяна бясалгалын багшаар томилсоны дараа, Гоенка багш Энэтхэгт хүрэлцэн ирж Випашяна бясалгалыг Энэтхэг төдийгүй бусад орнуудад заан хүртээж эхэлсэн юм. Ийнхүү мартагдаж үгүй болсноос хойш хэдэн зууны дараа Бурхан багшийн сургаал дэлхийн олон орны олон хүмүүст дахин хүртэх боломж нээгджээ. 

Өнөөдөр янз бүрийн үндэс угсаа, гарал үүсэл, ажил мэргэжилтэй хүмүүс Випашяна бясалгалын үр шимийг хүртэж эхлээд байна. Менежер, судлаач, оюутан, эмч, фермер ялгалгүй энэ бясалгалын аргаар хичээллэсэн л бол сэтгэлийн амар амгаланг олж, хувийн амьдрал болон мэргэжлийн чадварт нь сайнаар нөлөөлж байгааг янз бүрийн улс оронд явуулсан бясалгалын туршлагууд харуулж байна.

Шоронд, хоригдлуудад зориулан явуулсан бясалгалын курсууд ч үр дүнгээ өгч хорих газрын засан хүмүүжүүлэх арга зүйд шинэчлэл хийх чухал хэрэгсэл болж байна. Хоригдлууд төдийгүй хуяг, харгалзагч нарч энэ бясалгалаас ашиг тусыг хүртэх болжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хорт дайсанд донтогчид,  оюутнууд, янз бүрийн шашны  байгууллагууд өөр өөрийн хүрээлэлдээ энэхүү бясалгалын курсыг явуулах боллоо.

Хүүхдүүд бясалгалын анхан шатыг дүүргэснээр ёс суртахуунд төлөвшиж, төвлөрөх чадвараа хөгжүүлж байгаа нь тэдний нийгмийн харилцаанд хандах эрүүл сэтгэлгээг төлөвшүүлж, цаашид дэвшин суралцах болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг олж авахад дэмжлэг болж байна. 

Випашяна бясалгал бол алив нэгэн шашны бүлэглэлд хамааралгүй, үр дүн нь бүхэнд түгээмэл хүртэх, сэтгэл оюуныг ариусган цэвэрлэх арга юм. 

Буддагийн сургаалийг хүмүүс 2500 жилийн өмнө хэрэглэж байсан ,  өнөөдөр ч олон хүмүүс шашин шүтлэг, нийгмийн гарал, ажил мэргэжил, хөрөнгө чинээ, туулсан амьдралын зам мөр ямар байхаас үл хамааран, түүний бясалгалын үр шимийг хүртэж, оюун сэтгэлээ  ариусган чин шударгаар амьдрах болсондоо баярлацгааж байна.

Бурханы Гоутамагийн сургаал цэвэр ариунаараа байж байж, олон олон хүмүүс ариун номын замд орж,  эцсийн зорилго болох гэгээрэлд хүрч зовлонгоос гэтлэх  болтугай.

Хамаг амьтан аз жаргалтай, амар амгалан болж зовлонгоос гэтлэх болтугай.