Byasalgal.mn

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ

“МОНГОЛ ДАХЬ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН АЛБАН ЁСНЫ “ДХАММА-МАХААНА” ТӨВ

Түгээмэл асуулт

10 хоног гэдэг бол хамгийн бага хугацаа бөгөөд энэ нь уг бясалгалын аргыг зөвхөн өнгөц төдий таниулан мэдүүлэхэд л зориулагдсан хугацаа. Юу сурснаа амьдралд хэрэгжүүлэх, цаашид хөгжүүлэх нь насан туршийн их үйл хэрэг болой. Урьдийн туршлагаас хараад байхад хугацааг 10 хоногоос багасгах юм бол шинээр ирсэн бясалгагчид энэ бясалгалын талаар төдийлөн хангалттай ойлголт авч чаддаггүй нь тодорхой болж ирсэн. Уг нь эхэн үедээ энэхүү бясалгалыг наанадаж 49 хоногоор анхлан хичээллэдэг байж. 20-р зууны эхэн үес бясалгалын их багш нар зав чөлөө муутай хүмүүсийн шаардлагад нийцүүлэн хугацааг багасгаж эхэлсэн байна. Тэд хугацааг 30 хоног, 14 хоног, 10 хоног, бүр долоо хоног болгож үзсэн бөгөөд 10 хоногоос доош хугацаанд шинэ бясалгагч сэтгэлээ нэгэн үзүүрт болгож түүний гүнд нэвтрэн мөнх бусыг илтээр тулан мэдэх боломжгүй юм байна гэдгийг олж тогтоосон байна.

Бясалгал өглөөний босох хонх 4 цагт дуугарснаар эхэлж оройн 9 цагт дуусах болно. Дунд нь их бага хэмжээний завсарлагаатайгаар өдөрт 10 цагийн бясалгал үйлдэх болно. Орой бүр 7 цагт бясалгалын их багш С.Н. Гоенка гуайн номын айлдварын Монгол хөрвүүлгийг хуурцгаар сонсгох болно. Энэ нь тухай өдрийн бясалгалын туршлагыг онолын үүднээс тайлан таниулах чухал ач холбогдолтой. Бясалгалын энэхүү цагийн хуваар хэдэн мянган бясалгагчидад хэдэн зууны турш үр өгөөжээ өгсөөр ирсэн билээ.

Ерөнхийдөө бясалгалын зааварчилгааг их багш Гоенка-гийн дуу хоолойгоор Англи-Хинди хэлээр явагддаг бөгөөд тухайн орны хэлийг Хинди хэлний оронд Англи хэлтэй хамт хэрэглэдэг. Бясалгалын бүх материал дэлхийн бүх гол хэлүүд дээр хөрвүүлэгдсэн байгаа. Монгол хэлэн дээр бясалгалын талаар нийт 4 ном хэвлэгдсэн.

Өмнө нь бясалгалд суусан бясалгагчид таныг энэ удаа суухад зориулж хандив өргөсөн юм. Бясалгалыг заах, байр, хоол бүх юм үнэгүй. Дэлхий даяар Випашяна бясалгалын курс сайн дурын өглөг хандивт тулгуурлан явагддаг. Бясалгал дууссаны дараа хэрэв энэ бясалгалаас та үнэхээр ач тусыг хүртэж мэдэрсэн бол дараа ирэх бясалгагчидад зориулж өөрийн чадах хэр хэмжээгээр та хандив өргөж болно.  

Бясалгалын багш нар ямар ч үнэ төлбөр, материаллаг зүйлсээр хангагддаггүй. Тэд өөрсдийн амжиргааг өөрсдөө зохицуулах үүрэгтэй. Тийм учраас тэдний зарим нь бясалгал заах цаг багатай байдаг хэдий ч энэ нь бусдад үлгэр дуурайл болж номыг бизнес болгохгүй байхад тустай. Манай уламжлалыг дагуу багш нар ариун номыг бусдад үйлчлэх утгаар заан сургадаг. Бясалгалын төгсгөлд сурагчидынхаа баяр баяслыг хараад тэд сэтгэл тэнүүн, асар их баяслыг олцгоодог юм.

Бололгүй яахав, эрүүл мэнд болон насны онцлогоос шалтгаалж сууж чадахгүй байгаа хүмүүст сандал дээр суух зөвшөөрөл олгоно.