Энэ дэлхий даяар Випашяна бясалгалын хонх цууриатаж түмнээ түгэн дэлгэрэх цаг нэгэнтээ ирээд байгаа билээ.
Олон жилийн өмнөөс сэтгэл зүрхээ зориулсан олон мянган шавь нар эрч хүчээ нэгтгэн энэхүү ном эрдэнийг олон түмэнд түгээн дэлгэрүүлж хүргэх ариун үйлсэд шамдсаар ирсэн билээ.
Харин одоо дэлхийн олон оронд бясалгал номын өргөө төвүүд сүндэрлэн боссоноор тэдний ариун хичээл зүтгэл амтат үр жимсээ түмэнд түгээн өгч эхлээд байна.
Номын өргөө төв сүндэрлэн босно гэдэг нь Випашяна бясалгал түгэн түмэнд хүрэхийн шинэ цаг үe ирж буйг илтгэн харуулна. Үүний онцлогийг сайн ойлгох нь чухал билээ.
Випашяна бясалгалын төвүүд нь өөрийн гишүүдийн нийлэн цэнгэн зугаацдаг клуб биш юм.
Мөн энэ нь шашны зан үйл үйлддэг сүм биш.Бас энэ нь олуулаа нийлж баярлан цэнгэдэг газар орон биш билээ.Мөн энэ нь өөрсдийн зөвхөн гишүүд нь орж, тусгай өөрийн дүрэм журмын дагуу гадна eртөнцөөс тасран тусгайдаа амьдардаг комун биш юм.
Үүний оронд Випашяна бясалгалын төвүүд нь амгалан амьдрах урлаг ухаан болох Ариун ном-Дхамма хэмээх нэг л үндсэн хичээл заадаг сургууль юм.
Эдгээр төвүүдэд бясалгах юмуу номын үйлчилгээ хийхээр ирсэн хэн ч гэлээ бүгд ариун номонд суралцахаар ирцгээдэг юм.
Тиймээс тэд аливааг хүлээн авах хандлагатай байж өөрсдийн үзэл бодлыг тулгахгүй байх хэрэгтэй бөгөөд тэгсэнээр л энд заан сургаж буй ариун номын сургаалийг ойлгон хүлээн авч чадах юм.Хүмүүсд заан сургаж буй ариун номын сургалт эрч хүчтэй цэвэр ариун байлгахын тулд төвүүдэд тодорхой дүрэм журмыг чанд мөрдүүлдэг билээ.
Энэхүү дүрэм журмыг хэдий чинээ болгоомжтой мөрдүүлж чадна тэр хэмжээгээр төв эрч хүчтэй болох болно.Энэхүү дүрэм журмаар олон төрлийн энгийн үйл ажиллагааг хориглодог нь эдгээр үйл ажиллагаанд ямар нэгэн буруу зүйл байгаад асуудал нь биш харин бясалгал номын газар үл зохидогт учир нь оршиж байгаа билээ.
Энэхүү хосгүй ариун Випашяна бясалгалыг цэвэр ариунаар нь сурч болох ганц газар энэ шүү гэдгийг л санаж байх хэрэгтэй юм.
Эдгээр дүрэм горимууд нь эдгээр номын төвүүдийн онцлог зорилгыг илтгэн хамгаалан хадгалж байгаа гэдгийг ойлгож түүнийг сэрэмжтэйгээр чандлан хамгаалбаас зохилтой юм.
Энэхүү ариун номын төвүүдийн сүндэрлэн босохуйн гол үндсэн бат бөх оршихуйн тулгуур нь бол шила буюу сахил юм шүү.
Випашяна бясалгалаар дадуулан бясалгахын хамгийн анхны чухал алхам нь сахил бөгөөд сахил дорой болох аваас бясалгал маань сульдан доройтмуй.
Иймээс энэхүү номын төвд ном буяны үйлчилгээнд ажиллаж буй буяны садангууд ч гэсэн 5 сахилыг чандлан нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж даган мөрдөж байх нь их чухал гэдгийг адилтган ухаарваас зохилтой юм.
Бясалгалын төвд ийнхүү ариун номын дүрэм журам батжин тогтсоноор энэхүү номын төвд ямарч амьтны амыг хөнөөх ёсгүй, ямар нэгэн бэлгийн харьцаанд орох явдал үйлдэгдэх ёсгүй, зүй бус хэл ярианы үйл болох ёсгүй,ямар нэгэн мансууруулах бодисын хэрэглээ байх ёсгүй.Ингэснээр л сэтгэл оюунаа ариусгах гэгээрэл ариуслын замаар замнахад зохилтой эeрэг уур амьсгал аяндаа бүрдэх бөлгөө.
Цэвэр ариун сахилын бат суурь байсан тохиолдолд л ариусал гэгээрлийн үйлс амжилттай урагшлах нигууртай билээ.Энэ нь энэхүү төвүүдийн эхний сүүлийн бүр үргэлждийн маш чухал үүрэг даалгавар гэдгийг үргэлж санаж байвал зохилтой юм.
Энэхүү төвд хэдхэн цагаар ч гэсэн буян номын үйлчилгээнд ажиллахаар ирсэн хүн буяны үйлчилгээнд ажиллахаас гадна энд бясалгах ёстойгоо огт умартаж болохгүй юм.
Ингэснээр бясалгалын төвийн эeрэг эрч хүч энeрги нэмэгдэж тэнд бясалгаж буй мөн бясалгах хүмүүсд тусласаар байх болно.
Эдгээр төвүүд нь мэдээж ариун сургаал номыг дэлгэрүүлэн түгээгч ганц цорын газар биш ч гэлээ энэхүү хосгүй сайхан Випашяна бясалгалыг цэвэр ариунаар нь түгээн түмэнд хүргэж буй гол газар учраас зөвхөн энэ л зорилгыг нь чандлан хадгалах хэрэгтэй юм.
Энэхүү бясалгалын хамгийн төгсгөлийн үндсэн чухал хэсэг бол бусдыг энэрэн хайрлах сэтгэлийг үүсгэн хөгжүүлэх явдал бөгөөд энэхүү төвд бясалгахаар мөн буян номын үйлчилгээнд ажиллахаар ирсэн бай ялгаагүй бүгдээрээ энэрэхүй асрахуй сэтгэлийг бясалгаж байх хэрэгтэй юм.
Бясалгах мөн буян номын үйлчилгээг бусдад тустай байлгахын тулд баяр баясгалантайгаар, хайр энэрэл дүүрэн хариуд нь юу ч үл хүсэх сэтгэлээр үйлдэх хэрэгтэй.
Энэ төвд үйлдэж буй үйл бүхэн хамаг амьтан амар амгалан байгаасай гэсэн чинь ариун хүслийн угаас үйлдвэл зохих болой.
Випашяна бясалгалын төв бүр энэрэл хайр ариуслын энeргээр дүүрэн цалгиж байх ёстой бөгөөд төвийн хаалгаар орсон хэн боловч амар амгаланг мэдрэх болой.
Ариун номын өргөө төв бүр үнэн ариун номын орон болон цэцэглэн хөгжиж түүний зөөлөн ариун сүүдэрт түмэн олон амар амгалан аз жаргаланг олох болоосой
Буян номын садан С.Н.Гоeнка