” БУРХАН БУДДАГИЙН СУРГААЛ ӨНГӨРСӨН, ОДОО БА ИРЭЭДҮЙ” баримтат кино

Эрхэм хүндэт Монгол түмэндээ цагаан сарын баярыг тохиолдуулан бидний хэдэн буяны садангууд хамтран Энэтхэгт Бурхан Буддагийн дагшин 18 газраар аялан бүтээсэн ” БУРХАН БУДДАГИЙН СУРГААЛ ӨНГӨРСӨН, ОДОО БА ИРЭЭДҮЙ” баримтат кино маань энэ ЦАГААН САРЫН ШИНИЙН ГУРВАН буюу 2023 ОНЫ 02 САРЫН 23-ны 10 цаг 20 минутаас МҮОНРТ-ээр орон даяар цацагдахаар боллоо.

Тухайн үeд МҮОНРТ -ын өөрийн “Mongolian National Broadcaster” хуудсаар давхар лайв цацах магадлалтай тул гадаадад буй Монголчууд маань тус пэйж хуудсанд нэгдээрэй.

Бид өөрснөө зүгээр аялаж, мөргөж яваад ирсэнгүй, энэ сайхан нэвтрүүлгийг буянтай шавь нарын тус дэмжлэгтэйгээр бэлдэж ирсэн нь аялаагүй нэгэн нь үзэж сонирхон аялах eрөөл тавих, хэзээ нэгэнтээ аялахдаа хаана юунд очиж мөргөж залбирч хүндэтгэл үзүүлэх ёстойгоо мэдээсэй хэмээн ийн чадан ядан бүтээж та бүхэндээ толилуулж байна.

Энэхүү сайхан баримтат киног хийсэн “Арандан филм” студийн захирал А.Мягмар Arandan Myagmar тэргүүтэй хамт олон, санхүүгээр дэмжлэг үзүүлсэн ” Армон эмийн үйлдвэр” -ийн захирал Б.Нямаа Nyamaa Batjargal ,мөн энэхүү бүтээлийг Монголын олон түмэнд хүргэхэд туслаж дэмжсэн Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх ,буяны садан Chantelle ReineAngie JuneGolden BaikalCarol Wong нартаа гүн талархал илэрхийлье…

2023 оны 02 сарын 23-ны өглөөний 10 цаг 20 минутаас МҮОНРТ-ЭЭР гарах баримтат киноны трэйлэрийг хүлээн авна уу….