You are currently viewing Монголд байнгын үйл ажиллагаатай Випашяна бясалгалын хоёрдахь төв нээгдлээ.

Монголд байнгын үйл ажиллагаатай Випашяна бясалгалын хоёрдахь төв нээгдлээ.

МОНГОЛД Бурхан Буддагийн хүн төрөлхтөнд зориулан заасан, шашин шүтлэг харгалзахгүй хэн ч хамрагдаж болох Випашяна бясалгалын ХОЁРДАХЬ төв үүд хаалгаа нээж ард түмэндээ энэхүү бясалгалаа үнэ төлбөргүйгээр хүргэж эхэллээ…

5 сарын 5-ны 5 дахь өдөр, хаврын адаг сарын шинийн 15-нь Энэтхэг зэрэг олон орнуудад Бурханы мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, их нирваанд орсон их дүйчэн өдөр болгон тэмдэглэж буй бөгөөд энэ сайхан өдөр бид Випашяна бясалгалын Монгол дахь “Дхамма махаана II” төвийн нээлт боллоо…

Ийн Монгол оронд өвөл зунгүй жилийн дөрвөн улиралд Випашяна бясалгалыг ард түмэндээ үнэ төлбөргүйгээр хүргэх ХОЁР төвтэй боллоо…

Уг төвийн нээлтийн үйл ажиллагаа болон төвийн тухай видеог хүлээн авч үзнэ үү.