Түүхэн товч

Их багш С.Н.Гоенка 1969 оноос Энэтхэг оронд ариун номыг дэлгэрүүлж эхэлснээс хойш бурхан багшийн сургаалын охь нь болсон Випашяна бясалгал Энэтхэгийн өнцөг булан бүрт хүрсэн төдийгүй дэлхийн 120 гаруй орнуудад түгэн дэлгэрээд байна. Ариун ном тухайн орнуудад түгэн дэлгэрч ард түмнийг амар амгалангийн замд хөтлөхөд бясалгалын төвтэй болох явдал маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Одоо дэлхийн 100 гаруй ононд 120 орчим төв бясалгалын үйл ажиллагаа явуулж байна.

 Төвийн нэрийг Их багш С.Н. Гоенка багш өөрөө оноож дэлхий даяар зарлан тунхагладаг билээ. 2004 онд бясалгалын төв барих газар авсан мэдээг сонсоод Их багш Монголд баригдах энэ төвийг “ДХАММА МАХААНА” хэмээн нэрлэсэн билээ. “ДХАММА МАХААНА” гэдэг нь “Агуу их ном” гэсэн утгатай үг билээ. Үнэхээр ч ариун ном бол агуу хүчтэй байдаг.

Удахгүй баригдах энэ төв нь жилийн туршид бясалгалын үйл ажиллагаа явуулах бөгөөд 10 хоногийн курс сар дутам нэгээс доошгүй удаа, мөн 8 хоногийн Сатипаттханагийн курс, 20,30,45,60,90 хоногийн уртын бясалгал, мөн 8-15 хүртлэх насны хүүхдэд зориулсан 1-3 хоногийн курс, 15-19 хүртэлх насныханд зориулсан 7 хоногийн курсуудыг тус тус зохион байгуулах болно.

Төвийн талаар товчхон

Бурханы заасан Випашяна бясалгалын олон улсын “ДХАММА МАХААНА” төв нь Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотоос баруун хойд зүгт, Чингэлтэй уулын салбар өндөр уулсын дотор, байгалийн үзэсгэлэн гоо төгс бүрдсэн газар, дэлхийн анхны дархан цаазтай газар болох Богдхан уулнаас 30 км, нисэх онгоцны “Чингис Хан” буудлаас 25 км зайд байрлах юм. Хотын төвөөс олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан хүрдэг асфальтан замаар 20 км орчим явж байгаад түүнээс гарч шороон замаар 5 км орчим яваад тэнд очно.

 Эзгүй зэлүүд, буйдхан энэ гзрыг бясалгалын төв байгуулахаар сонгон авсны дараа буюу 2005 оны 8 сард монголчуудын уламжлалт орон сууц болох эсгий гэрт 10 хоногийн бясалгалыг амжилттай явуулсан. Их хотоос зайтай, цэвэр тунгалаг агаартай, анир чимээгүй энэ газарт бясалгал хийхэд нэн тохиромжтой .

Бясалгалын төв байрлах газрын зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих байгууллага, албан тушаалтнас авсан бөгөөд нийт 15 орчим га газрыг эзэмшиж ашиглах боломжтой. Одоогийн байдлаар бясалгалын анхны жижиг төв ашиглалтанд орж одоогоор нэгэн зэрэг 70 орчим хүн хүлээн авах боломжтойгоор голдуу 5-10 сарын хооронд бясалгал явуулж байна.Мөн бясалгалын том төвийн зураг төслийн ажил хийгдэж эхэлсэн бөгөөд ерөнхий төлөвлөгөөний зурагт тусгагдаж байгаагаар энд 160 хүний бясалгалын танхим, эрэгтэй, эмэгтэй багш нарын байр, 80 эрэгтэй бясалгагч, 80 эмэгтэй байрлах унтлага, амралтын байр, мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс тус тус бясалгал хийх 50 хүний багтаамжтай 2 танхим, хооллох танхим, гал тогоон байр, офиссын байр, халаалтын тогоо, 20 машины дулаан зогсоол, агуулах аж ахуйн барилга байхаар төлөвлөж байна. Төвийн дэргэд ажилчдын орон сууц, котеж байрлана. Бясалгалын төв нь инженерийн иж бүрэн хангамжтай байна.

Төвийн барилга байгууламжийг төвийн цахилгаан эрчим хүчээр хангах ба цахилгааны шугам эндээс 6 км-ийн зайтай байрлаж байгаа болно. Цэвэр усыг гүний худгас насосаар шахаж усан санд нөөцлөж тэндээс барилга байгууламжид түгээхээр төлөвлөж байгаа ба цэвэр усыг 30-70 м-ийн гүнээс гаргах судалгааны ажил хийгдээд байгаа билээ. Бохир усыг цооногт цуглуулж зайлуулна. Дулаан хангамжийн асуудлыг бие даасан байдлаар шийднэ. Монгол орон эрс тэрс уур амьсгалтай, хүйтний улирал удаан үргэлжилдэг, халаалтын хугацаа 8 сар гаруй байдаг. Иймээс байгаль орчин, агаар мандлыг бохирдуулахгүйн тулд цахилгаан болон хийн түлшээр ажиллах халаалтын тогоотой байхаар төлөвлөж байн. Эхний ээлжинд төвийн инженерийн хангамжийн асуудлыг шийдэх, юуны өмнө цахилгаан эрчим хүчний шугам татах, цахилгааны дэд өртөө байгуулах, цэвэр усны гүний худаг ухаж, усан сан барих, бохир усны цооног барих ажлуудыг энэ оноос эхлэн хийхээр төлөвлөж байна.

Ирээдүйн Дхамма-Махаана төвийн зураглал