Byasalgal.mn

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ

“МОНГОЛ ДАХЬ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН АЛБАН ЁСНЫ “ДХАММА-МАХААНА” ТӨВ

Хуваарьт бясалгалын бүртгэл нь тухайн бясалгал эхлэхээс 10 хоногийн өмнө идэвхжихийг анхаарна уу.

Курсын тухай мэдээлэл

Випашня бясалгалын курст хамрагдаж байгаа хүн бүр дараахь дүрэм горимыг хатуу чанд баримтална.

  • Бясалгал дуустал 10 хоногийн турш гадна ертөнцтэй ямарч холбоогүйгээр бясалгалын төвийн орчинд байрлах.
  • 10 хоногийн турш юм ярихгүй нам гүм байх.
  • Бясалгал дуустал эсрэг хүйсний хүмүүстэй ямар ч харилцаагүй байх.
  • Бясалгал өндөрлөтөл шашны ямарваа зан үйл үйлдэхгүй байх.
  • Бясалгалын хугацаанд архи тамхи хийгээд эмчийн зөвлөснөөс бусад эм хэрэглэхгүй байх.
  • Багшийн зааврыг шаргуу даган мөрдөх.

Бүх бясалгагчид бясалгал эхлэхээс өмнө эдгээр дүрэм горимыг чандлан мөрдөхөө батлан илэрхийлэх ёстой.

Бясалгалын зааланд:

  •  Өөрт тань хувиарлагдсан суудалд суух хэрэгтэй.
  • Бэрхшээл байгаа бол зохион байгуулагчид хандаж болно.
  • Бясалгалын зааланд багшийн эзгүйд ч гэсэн багшийн суудлын зүг хөлөө жиихгүй байх хэрэгтэй. Хөлөө амраахыг хүсвэл хажуу тийш хандуулан жийн сууж болно.
  • Үргэлжид сууж бясалгах хэрэгтэй.
  • Нийтийн бясалгалд цагтаа орж, дуустал сууж бясалгана.

Нам гүм байх

Энэтхэг хийгээд дэлхийн олон оронд зохион байгуулагдсан бясалгалын туршлагуудаас харахад нам гүм байдалд бясалгагч илүү сайн бясалгадаг болох нь батлагджээ.Иймд бясалгагчид юм ярихгүй, нам гүм байх дүрэмийг чандлан сахих ёстой.Нам гүм байна гэдэг нь бусадтай биеэр, хэл яриагаар, дохио зангаагаар ч харьцахгүй байхыг хэлнэ.Ингэснээр бясалгагч сэтгэлээ амгалан тайван болгох шатанд ойртдог юм.

Бясалгалтай холбоотой асуудлын талаар багштай уулзаж ярилцаж болно.Мөн материаллаг зүйлс шаардагдах үед зохион байгуулагчдад хүсэлт тавьж болно.Бусад бясалгагч нартай харилцахыг хориглоно.

  • Доорх холбоос дээр дарж курсын хуваарын дагуу бүртгэлийн анкетыг бөглөнө үү. 
  • Бясалгагч та 2 төвд нэг зэрэг бүртгүүлж болохгүйг анхаарч төвийн байршил хугацааг сайтар анхаарч бүртгүүлнэ үү !

Баянзүрх дүүрэг “Дхамма-Махаана-1” төв

2024.04.23-наас 05 сарын 03-ны бүртгэл тодорхой шалтгааны улмаас түр цуцлагдсан байна.

10 хоногийн бясалгал (19-ээс дээш насны хэн ч хамрагдаж болно)

  1. Эрэгтэй 
  2. Эмэгтэй 

Төвүүдийн байршил

Баянзүрх дүүрэг "Дхамма-Махаана-1" төв

Хаяг: БЗД 5 хороо, One family apartment 57Г байр, 16 давхарт  Утас: 9470-9485, 9470-6485 

10 хоногийн болон бусад бясалгалуудын хуваарь
  • 03 сарын 11-21/Бүртгэл хаагдсан/
  • 03 сарын 26- 04 сарын 05 /Бүртгэл хаагдсан/
  • 04 сарын 09-19 /Бүртгэл хаагдсан/
  • 04 сарын 23-05 сарын 03 /Бүртгэл цуцлагдсан/
  • 06 сарын 4-14
  • 06 сарын 18-28
  • 06 сарын 29- 07 сарын 09
  • 07 сарын 13-23
  • 08 сарын 06-16
  • 08 сарын 20-30
  • 09 сарын 03-13
  • 09 сарын 17-27
  • 10 сарын 01-11
  • 10 сарын 15-25
  • 10 сарын 29-11 сарын 08
  • 11 сарын 12-22
  • 11 сарын 30-12 сарын 31 (30 хоногийн уртын бясалгал)
  • 12 сарын 10-31 (20 хоногийн уртын бясалгал)

Сонгинохайрхан дүүрэг "Дхамма-Махаана-2" төв

Хаяг: СХД 1-р хороо, Баянголын ам, Найрамдал хүүхдийн зуслангийн ойролцоо Утас: 9470-9485, 9470-6485
10 хоногийн болон бусад бясалгалуудын хуваарь
  •  2024 оны 10 хоногийн бясалгалууд

  • а) 10 хоногийн бясалгал( 19-ээс дээш насны хэн ч хамрагдаж болно)
  • 05 сарын 21-31
  • 06 сарын 4-14
  • 06 сарын 18-28
  • 06 сарын 29- 07 сарын 09
  • 07 сарын 13-23 б) Сатипаттхана курс
  • 07 сарын 24-08 сарын 01 (10 хоногийн Випашяна бясалгалд 3 удаа сууж номын үйлчилгээнд 1 доошгүй удаа ажилласан бясалгагч нар хамрагдана)
  • 08 сарын 06-16
  • 08 сарын 20-30