Byasalgal.mn

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ

“МОНГОЛ ДАХЬ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН АЛБАН ЁСНЫ “ДХАММА-МАХААНА” ТӨВ

Хуваарьт бясалгалын бүртгэл нь тухайн бясалгал эхлэхээс 10 хоногийн өмнө идэвхжихийг анхаарна уу.

Курсын тухай мэдээлэл

Випашня бясалгалын курст хамрагдаж байгаа хүн бүр дараахь дүрэм горимыг хатуу чанд баримтална.

  • Бясалгал дуустал 10 хоногийн турш гадна ертөнцтэй ямарч холбоогүйгээр бясалгалын төвийн орчинд байрлах.
  • 10 хоногийн турш юм ярихгүй нам гүм байх.
  • Бясалгал дуустал эсрэг хүйсний хүмүүстэй ямар ч харилцаагүй байх.
  • Бясалгал өндөрлөтөл шашны ямарваа зан үйл үйлдэхгүй байх.
  • Бясалгалын хугацаанд архи тамхи хийгээд эмчийн зөвлөснөөс бусад эм хэрэглэхгүй байх.
  • Багшийн зааврыг шаргуу даган мөрдөх.

Бүх бясалгагчид бясалгал эхлэхээс өмнө эдгээр дүрэм горимыг чандлан мөрдөхөө батлан илэрхийлэх ёстой.

Бясалгалын зааланд:

  •  Өөрт тань хувиарлагдсан суудалд суух хэрэгтэй.
  • Бэрхшээл байгаа бол зохион байгуулагчид хандаж болно.
  • Бясалгалын зааланд багшийн эзгүйд ч гэсэн багшийн суудлын зүг хөлөө жиихгүй байх хэрэгтэй. Хөлөө амраахыг хүсвэл хажуу тийш хандуулан жийн сууж болно.
  • Үргэлжид сууж бясалгах хэрэгтэй.
  • Нийтийн бясалгалд цагтаа орж, дуустал сууж бясалгана.

Нам гүм байх

Энэтхэг хийгээд дэлхийн олон оронд зохион байгуулагдсан бясалгалын туршлагуудаас харахад нам гүм байдалд бясалгагч илүү сайн бясалгадаг болох нь батлагджээ.Иймд бясалгагчид юм ярихгүй, нам гүм байх дүрэмийг чандлан сахих ёстой.Нам гүм байна гэдэг нь бусадтай биеэр, хэл яриагаар, дохио зангаагаар ч харьцахгүй байхыг хэлнэ.Ингэснээр бясалгагч сэтгэлээ амгалан тайван болгох шатанд ойртдог юм.

Бясалгалтай холбоотой асуудлын талаар багштай уулзаж ярилцаж болно.Мөн материаллаг зүйлс шаардагдах үед зохион байгуулагчдад хүсэлт тавьж болно.Бусад бясалгагч нартай харилцахыг хориглоно.

  • Доорх холбоос дээр дарж курсын хуваарын дагуу бүртгэлийн анкетыг бөглөнө үү. 
  • Бясалгагч та 2 төвд нэг зэрэг бүртгүүлж болохгүйг анхаарч төвийн байршил хугацааг сайтар анхаарч бүртгүүлнэ үү !

СХД Найрамдал “Дхамма-Махаана-2” төв 05 сарын 06-наас 16 хүртэлх 10 хоногийн бясалгалын бүртгэл нээгдсэн.

(19-ээс дээш насны хэн ч хамрагдаж болно)

  1. Эрэгтэй 
  2. Эмэгтэй 
  3. Номын үйлчлэгч 

Төвүүдийн байршил

2025 оны сар бүр явагдах 10 хоногийн дундуурхи хагас сайнд боломжтой үeд ХҮҮХДИЙН НЭГ ӨДРИЙН БЯСАЛГАЛ, бүтэн сайн бүрт ХУУЧИН БЯСАЛГАГЧДАД ЗОРИУЛСАН НЭГ ӨДРИЙН БОГИНО бясалгалууд зохион байгуулах болно. Дэлгэрэнгүй мэдээлэлийг www.byasalgal.mn вэб болон 7272-7333 утаснаас лавлана уу Жич: Манай бясалгалууд үнэ төлбөргүй явагддаг билээ. Бясалгалд 10 хоног байрлаж байж хамрагдана. Онлайн явагддаггүй билээ. БЯСАЛГАЛЫН ОНЛАЙН БҮРТГЭЛ НЬ ТУХАЙН БЯСАЛГАЛ ЭХЛЭХ ӨДРӨӨС 10 ХОНОГИЙН ӨМНӨХ ӨДӨР ӨГЛӨӨНИЙ 8 ЦАГААС www.byasalgal.mn/course ВЭБЭЭР ОНЛАЙН ЯВАГДАЖ ЭХЛЭНЭ…

Баянзүрх дүүрэг "Дхамма-Махаана-1" төв

Хаяг: БЗД 5 хороо, One family apartment 57Г байр, 16 давхарт  

Утас: 7272-7333

    • а) 10 хоногийн бясалгал(19-ээс дээш насны хэн ч хамрагдаж болно)
    • 03 сарын 17-28 /Явагдаж дууссан/
    • 03 сарын 31-04 сарын 11 /Явагдаж дууссан/
    • 04 сарын 14-25 /Бүртгэл хаагдсан/
    • 05 сарын 01-12 /Бүртгэл хаагдсан/
    • 05 сарын 15-26
    • 06 сарын 03-14
    • 07 сарын 27-08 сарын 07
    • 08 сарын 08-19
    • 08 сарын 20-31
    • 09 сарын 03-14
    • 09 сарын 16-27
    • 09 сарын 28-10 сарын 09
    • 10 сарын 13-24
    • 10 сарын 27-11 сарын 07
    • 11 сарын 07-18
    • 11 сарын 19-30
    • 12 сарын 01-12
    • 12 сарын 14-25

Сонгинохайрхан дүүрэг "Дхамма-Махаана-2" төв

Хаяг: СХД 1-р хороо, Баянголын ам, Найрамдал хүүхдийн зуслангийн ойролцоо Утас: 7272-7333

 2025 оны 10 хоногийн бясалгалууд

    • а) 10 хоногийн бясалгал (19-ээс дээш насны хэн ч хамрагдаж болно)
    • 04 сарын 25-наас 05 сарын 06 /Бүртгэл хаагдсан/
    • 05 сарын 06-16
    • 06 сарын 02-13
    • 06 сарын 16-27
    • 06 сарын 29-07 сарын 10
    • 07 сарын 13-24
    • 08 сарын 05-16
    • 08 сарын 19-30
    • 09 сарын 02-13
    • 09 сарын 15-26
    • 09 сарын 29-10 сарын 10

         б) 8 хоногийн САТИПАТТХАНА курс

    • 07 сарын 24-08 сарын 01

    Жич: (10 хоногийн Випашяна бясалгалд 3 удаа сууж номын үйлчилгээнд 1 доошгүй удаа ажилласан бясалгагч нар хамрагдана)

    в) 30 хоногийн уртын бясалгал

    • 11 сарын 30-12 сарын 31

    в) 20 хоногийн уртын бясалгал

    • 12 сарын 10-31