You are currently viewing 2023 ОНД МАНАЙ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН ХОЁР ТӨВД ЯВАГДАХ БЯСАЛГАЛУУДЫН ХУВААРЬ

2023 ОНД МАНАЙ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН ХОЁР ТӨВД ЯВАГДАХ БЯСАЛГАЛУУДЫН ХУВААРЬ

Эрхэм Монгол түмэн та бүхэндээ БЗД дэхь Випашяна бясалгалын “Дхамма манаана-1” төв болон СХД дэхь “Дхамма махаана-2” төвд 2023 онд явагдах Випашяна бясалгалын хуваарь хүргэж байна.

10 хоногийн Випашяна бясалгалд 19 дээш насны хэн ч гэсэн хамрагдаж болох бөгөөд манай бясалгал нь хэдийгээр Бурхан Буддагийн заасан бясалгал боловч ямар ч шашны холбогдолтой зүйл заадаггүй тул ямарч шашинтай хүн хамрагдаж болно. Харшлах зүйл болохгүй билээ. Та сууснаараа амьтны амь хөнөөхгүй, хулгай хийхгүй байх зэрэг ёс суртахууныг дагадаг болно, анапана бясалгал хийж сэтгэлээ удирдаж, төвлөрүүлж сурна. Випашяна бясалгал хийж сэтгэлийнхээ хирийг гүнээс нь арилгаж аливаа муу дадал зуршлаасаа салж, амар амгалан амьдарч сурах билээ.

8 хоногийн сатипаттхана курсэд 10 хоногийн бясалгалд 3-аас дээш суусан хүмүүсд зориулсан тусгай курс билээ. Энэ 8 хоногийн бясалгалд “Махасатипаттхана” судар судлангаа Випашяна бясалгал хийж онолын мэдлэг сайжирдаг билээ.

20 хоногийн уртын бясалгалд 10 хоногийн бясалгалд 5 удаа суусан, Сатипаттхана бясалгалд суусан, номын үйлчилгээнд ажилласан,сүүлийн 2 жил өглөө оройныхоо бясалгалаа тогтмол хийдэг хуучин туршлагатай бясалгагчид хамрагддаг билээ.

30 хоногийн уртын бясалгалд 10 хоногийн бясалгалд 6 удаа суусан, Сатипаттхана бясалгалд суусан, 20 хоногийн бясалгалд сууж дүүргэсэн, номын үйлчилгээнд ажилласан,сүүлийн 2 жил өглөө оройныхоо бясалгалаа тогтмол хийдэг хуучин туршлагатай бясалгагчид хамрагддаг билээ.

Бид өмнө нь 10 хоногийн бясалгалд суусан хүмүүсд зориулсан 1-3 хоногийн бясалгалуудыг хуваарьт бясалгалуудын дундын хугацаанд 2 төвдөө урьдчилан зарлаж зохион байгуулдаг билээ

Мөн бид хүүхдийн бясалгалуудыг мөн хуваарьт бясалгалуудын дундахь хугацаанд тухай бүр зарлан бүртгэж зохион байгуулдаг билээ. Хүүхдийн бясалгалд 7-18 насны хүүхдүүд хамрагддаг билээ.

Манай аливаа бясалгалууд үнэ төлбөргүй зохион байгууллагддаг бөгөөд энэ нь энэ сайхан бясалгалыг визнэс улс төрөөс хол байлгаж ард түмэндээ хүргэж зорилгоны улмаас билээ. Харин бясалгалд сууж ач тусыг биеэр мэдэрсэн хүмүүс өөрийн боломжийнхоо дагуу, цэвэр ариун сэтгэлээр өгсөн өглөгийг хүлээн авч бясалгалуудаа зохион байгуулдаг билээ.

Энэ бясалгалын тухай мэдээлэлийг www.dhamma.org, www.vridhamma.org мөн www.byasalgal.mn вэбүүдэд зочлон аваарай.

Хэрэв та гадаад оронд амьдардаг бол дээрхи вэб орж өөрийн амьдарч байгаа улсад буй төвүүдэд бүртгүүлэн бясалгалд хамрагдаж болно. Тухайн дэлхийн бүх төвүүдэд та Монгол хэлээрээ бясалгалын материалуудыг сонсон бясалгах боломжтой болгосон билээ.

10 хоногийн бясалгалд суухыг хүсэж байгаа бол дараахь линкийг даран орж 10 хоногийн бясалгалд юу заадаг болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. https://www.youtube.com/watch?v=Xh0RrOBFUQA&t=1453s

This Post Has One Comment

  1. 5

    Баярлалаа

Comments are closed.