Их багш С.Н. Гоенка(жи)-ын хариултууд

Та өөрийн биеийг эрүүл саруул, хүчтэй байлгахын тулд энэ бие махбодод өдөрт дор хаяж хоёр удаа материаллаг хоол хүнс өгөх хэрэгтэй.  Үүнтэй адил сэтгэлийг ч бас эрүүл саруул, хүчтэй байлгахын тулд түүнд ямар нэгэн хоол өгөх шаардлагатай байдаг ба энэхүү хоёр цагийн бясалгал нь тэр хоол хүнс нь юм.

Хичээн оролдсоор л байвал. Хоёр хамар хоёулаа битүүрлээ гэхэд хичээн оролдсоор л байвал ядаж аль нэг нь онгойх л болно. Хэрэв та хамраараа амьсгалах гэж оролдохоо болиод амаараа амьсгалж эхэлбэл хамар чинь онгойхгүй. Тиймээс ядаж хамрын нэг нүх онгойтол хичээн оролдсоор л бай.

Тоолох нь нэрлэж, ангилж байна гэсэн үг. Ингэж огт болохгүй. Та жам ёсоороо орж, гарч байгаа амьсгалыг яг л байгаагаар нь ажиглах ёстой.

Энэ хамаагүй. Хэрэв амьсгал гүехэн байвал гүехэн байна гэж мэд. Та орж, гарч байгаа амьсгалыг мэдэрч л байгаа бол тэр хэмжээгээр эцсийн зорилго руугаа урагшилж байна гэсэн үг. Гүехэн биш гүнзгий амьсгалах хэрэгтэй гэж бодож болохгүй. Заримдаа амьсгал гүнзгий, заримдаа гүехэн болдог. Сэтгэл тань төвлөрөх үед таны амьсгал улам бүр богино, заримдаа амьсгал зогсчихсон мэт мэдрэгдэх ба үүнийг ажиглаад л бай. Удалгүй та гэнэт хүчтэй амьсгалж эхлэх болно, учир нь танд хүчилтөрөгч хэрэгтэй. Тэгээд дахин амьсгал гүехэн, нарийн болно, тэгээд дахин гүнзгий амьгална. Хэрэв энэ процесс жам ёсоороо явагдаж байвал үүнийг хүлээн зөвшөөр, үүнд буруу зүйл гэж байхгүй.

Тиймээ. Та хаа сайгүй л мэдрэмж мэдрэх болно, гэхдээ үүнийг бүү анхаар. Анапана бясалгалын үеэр зөвхөн дээд уруулаас дээш, хамрын үзүүрээс доош энэ л зайнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хуучин бясалгагчдын хувьд эхний гурван өдөр зөвхөн амьсгалыг ажаглаж харин маргааш өглөө нь (4 дэхь өдрийн өглөө) бүхий л анхаарлаа энэ л зайнд үүсэх мэдрэмжинд хандуулах нь чухал. Анапана бясалгалын үеэр биенд хаа сайгүй маш олон зүйл мэдрэгдэнэ, гэхдээ үүнийг бүү ойшоо.

Тиймээ. Зарим хэмжээгээр чөлөөлнө. Гэхдээ үнэндээ Анапана бясалгалын гол зорилго бол Випашяна бясалгалыг улам хүчтэй болгохын тулд сэтгэлийг илүү хурц болгох явдал юм.

Болохгүй. Нүднийхээ талаар зүгээр л март. Нүдээ аниатай байлга. Хэрэв нүд тань дагаад хөдөлж эхэлбэл энэ нь танд бэрхшээлийг авчрах нь мэдээж. Нүд тань хөдөлж эхлэхийг мэдсэн даруйдаа түүнийг зогсоо. Хэсэг хугацааны дараа нүд тань дахиад л эргэлдэж эхлэнэ. Дахиад л зогсоо. Энэ мэтчилэн энэ дадал зуршлаасаа салах хэрэгтэй. Ингэвэл нүд тань аяндаа тогтуун болно.

Эдгээр нь таны үл мэдрэхүй сэтгэлийн гүнд  хуримтлагдсан стрессийн давхаргаас өөр юу ч биш. Тэдгээрийг бүү ойшоо, бүү чухалд үз. Мөн тэдгээрийг болиулах гэж бүү оролд, мөн тэдэн рүү сонирхлоо бүү хандуул. Тэд устан алга болох болно. Энэ бол таны ариун номын замаар ахиж байгаагийн дохио, учир нь та сэтгэлийн гүн лүү орох үед ийм зүйл аяндаа тохиолддог.

Тийм, энэ бол санкхараагийн илрэл. Гэхдээ Анапана бясалгал хийх үед танд нэг цаг хөдлөлгүй суу гэж зөвлөдөггүй. Зөвхөн Випашяна бясалгал хийх үед л та хөдлөлгүй суухыг хичээх хэрэгтэй. Анапана бясалгалын үед та өвдөлт хүчтэй болох үед суудлаа өөрчилж болно.

Зарим төрлийн санкхара сэтгэлийн өнгөн хэсэгт ил гарч ирэхдээ зөвхөн өвдөлт болон илэрдэг. Тиймээс тэднийг илрэн гарч ирэхийг хүлээн зөвшөөр.

Сайн хэрэг. Өвдөлт шиг тод мэдрэмж байхгүй. Хэрэв та өвдөлт мэдэрч байвал маш сайн байна. Үүнийг хэрхэн ажиглахыг сур. Хэрэв биеийн хаа нэгтээ өвдөлт байх бөгөөд тэр өвдөлт таныг тэсэхийн аргагүй болгох гэж оролдох үед та тухайн өвдөлтийн төвийг нь олохыг хичээ. Тэгээд дараа нь өвчин хэр хол зайнд тархсан байгааг хар. Яг л эмч өвчтөнийхөө биеийг шалгаж байгаа юм шиг ажигла. Тэгвэл та үүнээс салах болно. Ихэнхдээ өвдөлт таныг дийлэх болно. Гэвч хичээн оролдсоор л бай. Тэгвал та өвдөж байгаа хэсгээр зарим өөр зүйл мэдэрч эхлэх болно, магадгүй даралт, магадгүй халуун, магадгүй лугших. Дараа нь тэр өвдөж байгаа газарт та бүхий л биеэр мэдэрч болох долгионы урсгалыг мэдрэх болно. Чадах чинээгээрээ сэтгэлээ тэгш амгалан байлгасаар бай. Мөдхөн өвдөлт танд төвөг удахаа болих тэр шатанд та хүрэх болно.

Заавал өвдөлт байх шаардлагагүй. Тэд янз бүрээр л илэрнэ. Тэд халуун болон илэрч болно, даралт, лугших, эсвэл нарийн мэдрэмж болон илэрч болно. Ямар төрлийн санкхарагаас шалтгаалж тийм төрлийн мэдрэмж мэдрэгдэнэ.

Үгүй, нэг газраа бүү зогс. Амьсгалаа ажигла. Анапана бясалгалын тусламжтайгаар сэтгэл цааш явж эхлэх болно. Хэрэв та ямар нэгэн шалтгаанаар саатаж орхивол амьсгал танд туслах болно. Хэрэв та хичээн шамдсаар л байвал хүчтэй өвдөлт мэдрэгдэж байлаа ч та хүссэн газартаа анхаарлаа хандуулан явж чаддаг болох шатанд хүрнэ. Хэрэв та хичээн оролдсоор л байвал амжилтанд хүрэх л болно.

Энэ бол сэтгэлийн маш гүнд хуримтлагдсан айдсын шинж тэмдэг. Бусдаар бол ийм зүйл тохиолдохгүй. Випашяна бясалгалын энэхүү сэтгэлийн гүн мэс заслаас болж энэ нь сэтгэлийн өнгөн хэсэгт гарч ирэн хар дарж зүүдлэх байдлаар илэрдэг. Бясалгал хийж байх үед ч та ямар нэгэн айдсын мэдрэмж үүсэн бий болоод устан алга болохыг мэдэрч магадгүй. Та шархыг зүсэн онгойлгох үед идээ гарч ирэх нь гарцаагүй. Идээ гарч ирэх нь сайны шинж тэмдэг. Идээ бээр устан алга болохын тулд л гарч ирдэг.

Заримдаа таны сэтгэлд маш хүчтэй шуурга үүсэх үед та мэдрэмжээ ажиглаж байдаг гэж хэллээ, үнэн хэрэгтээ та мэдрэмжээ ажиглаагүй байдаг. Энэ таагүй мэдрэмж таныг дийлж, зөвхөн сэтгэлийн өчүүхэн хэсэг л мэдрэмжийг ажиглаж байдаг. Хэрэв ийм зүйл тохиолдвол амьсгалыг илүү ажигла. Далайд хүчтэй шуурга дэгдэх үед та завиа зогсоогоод, зангуугаа доош нь буулгаж хэсэг хугацаанд хүлээдэг. Амьсгал бол зангуу юм. Анхаарлаа буцаагаад амьсгал дээр авчир. Тэгээд хэсэг хүлээ. Сэтгэл бага зэрэг тайван болтол хүлээ, тэгээд мэдрэмжээ ажиглах ажлаа цааш үргэлжлүүл. Ингэвэл та сэтгэлийн өнгөн хэсэгт шуурга болон илэрсэн тэрхүү хир буртгийг үндсээр нь тасдан хаяж эхэлдэг.

Тиймээ. Тиймээс л энэ нь том самуурал болдог. Юутай ч сэтгэлийн илүү гүн лүү орох үед бодлууд нь зөв, сайн сайхан бодол болдог учир энэ нь тустай, сайн хэрэг бөгөөд таны шийдвэр ч мөн зөв шийдвэр байх болно. Гэхдээ та одоо, энд шийдвэр гаргах гэж сууж байгаа хэрэг биш, та сэтгэлээ ариусгах гэж энд байгаа. Тиймээс иймэрхүү бодлууд гарч ирж эхэлбэл түүнд бүү анхаарлаа хандуул, гэхдээ эдгээр бодлуудыг болиулах гэж бүү оролд. Бүхий л анхаарлаа мэдрэмжинд л хандуул. Хэрэв танд иймэрхүү бодлууд маш таатай санагдаж эхэлбэл удалгүй мэдрэмжээ мартаж орхино. Ийнхүү сэтгэлээ ариусгах процесс зогсох болно. Тиймээс мэдрэмжтэй хамт бай, мөн бодлууд гарч ирэхийг ч хүлээн зөвшөөр. Тэд танд хор хүргэхгүй.

Биед хийгддэг ёогийн дасгалууд болон пранаяама нь Випашяна бясалгалтай огт харшлахгүй. Гэхдээ сэтгэлд хийгддэг ёогийн бясалгалыг Випашяна бясалгалтай хослуулах нь аюултай. Ингэж хольж болохгүй. Зөвхөн биеийн ёог хийж болно, үүнд буруу зүйл байхгүй.

Та тэгш амгалан сэтгэлээр мэдрэмжээ ажиглаж байх үедээ сэтгэл хөдлөлөө барьж байгаа хэрэг биш. Хэрэв та мэдрэмжээ мэдрээгүй тохиолдолд мэдээж сэтгэлийн нэг тал нэгэнт үүсчихсэн байгаа сэтгэл хөдлөлийг хүсэхгүй, учир нь энэ ч бас зовлон. Тиймээс та үүнээс салахыг хүсэж байгаа. Сэтгэлийн нэг тал үүнийг зайлуулахыг оролдож эхэлдэг. Энэ бол сэтгэлийн хөдөлгөөнөө барьж байгаа хэрэг юм. Гэхдээ та “Сайн хэрэг, нэг дурсамж гараад ирлээ, бас нэг дурсамж гараад ирлээ” гэх мэтчилэн үүнийг хүлээн зөвшөөрсөөр байвал таны сэтгэл мэдрэмжийг чухалчилж эхлэх ба энэхүү сэтгэл хөдлөлийг үндсээр нь тастан хаяна. Та мэдрэмжээ ажигласаар байвал энэхүү сэтгэл хөдлөл нь устан алга болно, учир нь та үндсийг нь тасдах ажил хийж байгаа. Хэрэв та үндсийг нь таслах ажлаа мартаж орхивол навч, мөчир нь дахин сэргэж эхэлнэ. Та үндэс рүү нь очих хэрэгтэй.

Энэ чадвар нь сэтгэлийн тийн мэдэхүй хэсэгт байдаг. Сэтгэлийн энэ хэсэг үргэлж тэгш амгалан байдаг. Сэтгэлийн 4 дэхь хэсэг болох хариу үйлдэл үзүүлдэг хэсэг нь таныг үргэлж дийлж байдгаас болж тийн мэдэхүй хэсэг нь маш сул дорой болсон байдаг. Та одоо Випашяна бясалгалын тусламжтайгаар энэ чадвараа, мөн сэтгэлийн тийн мэдэхүй хэсгээ эргэн сэргээж байна. Хэрэв тийн мэдэхүй хүчирхэг болбол сэтгэлийн 2, 3, 4 дэх хэсгүүд бүгд аажмаар сул дорой болдог. Ийнхүү хариу үйлдэл хийдэггүй, цэвэр ариун тийн мэдэхүй хэсэг сэтгэлийн үнэн мөн чанар болдог. Тиймээс энэ нь сэтгэлийн эхний хэсгийн үнэн мөн чанар болох виньяа юм. Тийн мэдэхүй хэсэг маш цэвэр ариун байдаг тул энэ нь дахин сэргэхдээ өөрийн мөн чанар болох энэ л чанарыг эргүүлэн олж авдаг.

Сайн байна. Энэ бол сайны дохио, яагаад гэвэл энэ бясалгал бүхэлдээ сэтгэлд хийх мэс засал бөгөөд танд маш их далд сэтгэлийн хөдөлгөөн байна гэсэн үг. Эдгээр нь таны сэтгэлийн гүнд нуугдсаар байх юм бол тэд зовлонгийн эх сурвалжийг үргэлжлүүлсээр л байх болно. Тэднийг гадагшлан гарч ирэх боломж олго. Одоо эднийг гаргаж хаях цаг нь болсон. Амьсгалаа ажигла, тэгэх аваас тэд давхарга давхаргаараа гарч ирэн, устан алга болно, ийнхүү та тэднээс ангижрах болно.

Та өөрийгөө шалгаж үзэж болно. Хэрэв та мэдэрч байгаа мэдрэмжээ бодит эсэхэд эргэлзэж байгаа бол та үүнийгээ батлахын тулд өөртөө хоёр гурван команд өгч болно. Хэрэв таны командын дагуу мэдрэмж өөрчлөгдөж байвал тэдгээр мэдрэмж нь бодит биш гэсэн үг. Энэ тохиолдолд та ажиллах арга барилаа бүгдийг нь орхиод хэсэг хугацаагаар амьсгалаа ажиглаад дахин эхлэх хэрэгтэй. Харин та мэдрэмжээ удирдаж чадахгүй, таны хүслээр тэд өөрчлөгдөхгүй байвал та энэхүү эргэлзээгээ орхиод мэдрэмж үнэн бодит байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Та хүчтэй өвдөлтөнд ч тэгш амгалан байж сурахад суралцаж байгаа хэрэг юм. Улмаар амьдрал дээр таны зүгээс ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй тийм хүнд, бэрх нөхцөл байдалтай гарцаагүй учрах үед та хэрхэн сэтгэлээ тэгш амгалан байлгаж сурахын тулд энэ хатуу шийдвэрийн суултыг дайран өнгөрч байгаа юм. Та адхиттхана суултын турш цөөн хэдхэн хором, эсвэл бүр ганц хором ч гэсэн тэгш амгалан байсан бол тэр хором таны дотоодод орших хир буртгийг маш их хэмжээгээр устгах тийм хүчтэй байдаг. Тиймээс зүгээр л та нарыг зовоохын тулд адхиттхана суултыг хийж байгаа хэрэг биш юм.

Та өөрийн биеийг эрүүл саруул, хүчтэй байлгахын тулд энэ бие махбодод өдөрт дор хаяж хоёр удаа материаллаг хоол хүнс өгөх хэрэгтэй.  Үүнтэй адил сэтгэлийг ч бас эрүүл саруул, хүчтэй байлгахын тулд түүнд ямар нэгэн хоол өгөх шаардлагатай байдаг ба энэхүү хоёр цагийн бясалгал нь тэр хоол хүнс нь юм.

Хэсэг бясалгагчид цугтаа сууж бясалгал хийх үед тэдний сэтгэлдээ үүсгэх долгион нь орчин тойронд тархдаг. Тав, арав, хорь эсвэл тавин бясалгагч хамтдаа сууж бясалгал хийх үед тэдний дунд буй нэг, хоёр бясалгагч сайн долгионтой байвал энэ нь эргэн тойрныхоо бусад хүмүүст сайн бясалгахад нь тусалдаг.

Бясалгалаа хий. Та өөр яах хэрэгтэй гэж? Одоо л танд уур хилэнгийн дадал зуршлаа устгаж болох гайхалтай боломж байна. Та таагүй мэдрэмж мэдрэх үед таны хуучин дадал бол түүнд уур хилэнгийн хариу үйлдэл үзүүлэх явдал байсан. Випашяна бясалгал бүхий л иймэрхүү хуучин дадлаасаа салахад тань туслах болно. Та таагүй мэдрэмжийн зүг уур хилэнгийн хариу үйлдэл хийдэг хуучин дадал зуршлаа өөрчлөлгүйгээр таагүй мэдрэмжийн зүг үүсгэдэг уур хилэнгээ устгаж чадахгүй. Тиймээс таны энэ уур хилэнгийн хариу үйлдэл хийдэг дадал зуршлыг өөрчлөхөд тань туслах эдгээр таагүй мэдрэмжүүдийг бүгдийг нь угтаж ав. Випашяна бясалгалын зорилго бол бүхэлдээ таны хуучин дадал зуршлыг өөрчлөхөд оршино. Өөрөөр хэлбэл таны хуучин дадал зуршлыг таатай мэдрэмжийн зүг хүсэн шунахгүй, таагүй мэдрэмжийн зүг уур хилэнг үүсгэхгүй болгон өөрчлөх явдал юм. Та таатай мэдрэмж мэдэрч байвал түүнд хүсэл шуналын хариу үйлдэл хийлгүйгээр түүний мөнх бусыг санаж ажигласаар бай. Харин танд таагүй мэдрэмж байгаа бол сайн хэрэг, Випашяна бясалгалаар түүнийг уур хилэнгээсээ салахад бүрэн дүүрэн ашиглахтун.

Бясалгалаа үргэлжлүүлэн хийсээр бай. Дайсантайгаа тулалдсаар бай. Та Номын ийм орчинд ирэхэд бүхий л эргэн тойрон чинь уур хилэн, хүсэл шунал, мунхагийн эсрэг долгионоор цэнэглэгдсэн байдаг. Ийм орчинд та илүү сайн бясалгаж өөрийн эрч хүчийг олж авдаг. Энэ эрч хүчээрээ та гадаад ертөнцтэй нүүр тулах шаардлагатай болдог. Эцсийн эцэст та гадаад ертөнцөд л амьдрана. Та бүхий л амьдралынхаа турш бясалгалын төв дээр амьдарч болохгүй. Та эмнэлэг рүү явахдаа эрүүл болох гэж явдгаас биш тэнд очиж амьдрахаар явдаггүй шүү дээ. Тиймээс та энд эрч хүчээ сэлбэж аваад дараа нь гадаад ертөнцөд амьдрах болно. Хэсэг хугацаа өнгөрсний дараа таны бясалгал эргээд суларч байгааг та анзаарна. Та үүний цаад шалтгааныг нь ойлгох хэрэгтэй. Гадаад орчин бүхэлдээ уур хилэн, хүсэл шуналын долгионоор цэнэглэгдсэн байдаг, харин та уур хилэн, хүсэл шуналын эсрэг зүйл хийж байгаа. Гадаад орчин таныг дийлсээр та сул дорой болдог. Та үүний эсрэг тэмцсээр байх хэрэгтэй. Та биеийн мэдрэмжтэйгээ ажиллаж чадахгүй маш сул дорой болсноо мэдвэл эргээд Анапана бясалгалаа хий. Амьсгал бол таны зориудаар хүчтэй болгож чадах зүйл билээ. Хэрэв та амьсгалтайгаа ажиллаж байхдаа амьсгалаа мэдэрч чадахгүй байвал бага зэрэг хүчтэй амьсгалаад үз. Та амьсгалаа зориудаар бага зэрэг илүү тодорхой болгож болно. Ингэж бясалгасаар байвал сэтгэл аяндаа тайван болж та биеийн мэдрэмжтэйгээ дахин ажиллаж эхлэх боломжтой тийм шатанд хүрэх болно.

Та нарийн мэдрэмж мэдэрч байх үедээ сэтгэлийнхээ хамгийн гүн түвшинд ажиллаж байдаг учраас энэ үед Мэтта-г бясалгавал маш хүчтэй, маш нөлөөтэй байдаг нь үнэн л дээ.Та энгийн бүдүүн баараг мэдрэмж мэдэрч байгаа бол зөвхөн сэтгэлийн өнгөн хэсэг л ажиллаж байна гэсэн үг бөгөөд Мэтта тийм ч үр нөлөөтэй явагддаггүй. Гэхдээ энэ хамаагүй. Энэ тохиолдолд зүгээр л сэтгэлийн мэдрэхүй түвшин буюу оюун бодлынхоо түвшинд “Хамаг амьтан амар амгалан болоосой, хамаг амьтан аз жаргалтай болоосой” гэж бодсоор бай. Ийн ажилласаар л бай. Та нарийн мэдрэмж мэдэрч эхлэх тэр шатанд хүрэх үед сэтгэлийн гүн лүүгээ орж ажиллан Меттаг илүү үр нөлөөтэй бясалгах болно.

Бодол болон сэтгэлийн хөдөлгөөнийг ажиглах шаардлагагүй. Сэтгэл дотор дэмий яриа явагдаж байна гэх үнэнийг зүгээр л хүлээн зөвшөөрөхөд л хангалттай. Биенд ямар ч мэдрэмж үүсгэлгүйгээр сэтгэлд үүсдэг бодол юмуу сэтгэлийн хөдөлгөөн байхгүй. Мэдрэмжийг ажиглаж байх үедээ та сэтгэлийнхээ үндэс, язгууртай нь ажиллаж байдаг. Та сэтгэлээ уг үндсээр нь ариусгаж байгаа юм. Тиймээс мэдрэмжтэй хамт байж сэтгэлд үүсэх бодол, сэтгэл хөдлөл зэргийг зөвхөн хүлээн зөвшөөр, энэ л хангалттай. Үүний нарийн учрыг нь олох гэж тэмүүл.

Энэ дайсантайгаа тэмц. Шунал тачаал бол тантай хамт төрлөөс төрөл дамжин явсаар байдаг зүйл бөгөөд энэ нь маш гүн санкхара билээ. Сэтгэлд бэлгийн дур хүсэл үүсэх үед шунал тачаалын тусагдахуун дээр сэтгэлээ бүү төвлөрүүл. Сэтгэлд шунал тачаал байвал шунал тачаал байна гэж бодит үнэнийг зүгээр л хүлээн зөвшөөр. “Энэ мөчид миний сэтгэл шунал тачаалаар дүүрэн байна” гэдгийг хүлээн зөвшөөрөөд танд ямар мэдрэмж үүсэж байгааг мэдэр. Энэ мөчид биеийн хаа нэгтээ илүү давамгайлж байгаа мэдрэмжийг ажиглахын хамт мөнх бусыг ойлгосоор байгаарай. “Аничча, аничча, мөнх бус, мөнх бус. Миний сэтгэлд үүсчихсэн байгаа шунал тачаал ч бас мөнх бус, үүнийг хэр удаан үргэлжлэхийг нь харъя.” Ийм замаар бэлгийн дур хүсэл улам бүр сулран доройдсоор эцэстээ усган алга болдог.

Зөвхөн оюун ухааныхаа хэмжээнд биш, өөрийн туршлаагаараа ойлгох хэрэгтэй. Та мэдрэмжийг ажиглаад “Хараач, энэ Аничча, мөнх бус юм байна” гэж бодит үнэнийг өөрийн туршлагаар тулан мэдэх үед л та зөв ажиллаж байна гэсэн үг. Хэрэв үгүй бол та “Мөнх бус”-ыг ойлголгүйгээр зүгээр л мэдрэмжээ ажиглавал яаж тэгш амгалан чинь хөгжих билээ, яаж панья чинь хөгжих билээ?

Үгүй, үгүй, үүнд буруу зүйл юу ч байхгүй. Таны сайн бясалгал гэж нэрлэдэг зүйл чинь үнэндээ сайн мэс засал юм. Таныг маш анхааралтай, хянамгай, тэгш амгалан сэтгэлээр бясалгах болгонд сэтгэлд мэс засал хийгдэж эхэлдэг. Сэтгэлд шуурга үүсэж байгаа нь шархны идээ бээр гадагшилж эхэллээ гэсэн үг. Ийм зүйл тохиолдох үед та муу бясалгаад байгаа мэт санагддаг. Гэхдээ ийм шуурга зүйлшгүй үүснэ. Хэрэв ийм шуурга сэтгэлийн дотоод гүнд байсаар байвал та үүнээс салахгүй хэвээр байх болно. Далайд хүчтэй шуурга дэгдэх үед та завиа сэлүүрдэхээ зогсоогоод зангуугаа доош буулгаад шуурга намдтал хүлээдэг билээ. Энд таны зангуу бол Анапана бясалгал юм. Шуурга энэ мөчид байгаа л бол Випашяна-г мартаад бага зэргийн хүчтэй амьсгал дээр Анапана бясалгал хий. Тэгвэл таны сэтгэл тайван болж, та эргээд Випашяна бясалгалаа хийх боломжтой болно. Шуурга бол доройтол биш юм. Энэ бол Випашяна бясалгалын нэг хэсэг. Ийм зүйл тохиолдоно, үүнд бүү санаа зов.

Хэрэв та Випашяна бясалгалыг тогтмол бясалгадаг бол ганц өдөр мартамхайгаасаа болоод ч юмуу аль эсвэл нийтийн уулзалтаас болоод ч юмуу ганц хундага архи уучихвал тэр өдрийн бясалгал тааруухан болдгийг та мэдэх болно. Ариун ном Дхамма, мансууруулах төрлийн зүйл хэрэглэх хоёр хамтдаа явах боломжгүй байдаг. Хэрэв та ариун ном Дхамма-д батжин бэхжихийг үнэхээр хүсэж байвал бүх төрлийн мансууруулах төрлийн зүйлээс ангид байх ёстой. Энэ бол мянга мянган бясалгагчдын туршлага билээ. Маш өчүүхэн хэмжээгээр ч гэсэн архи ууснаар чаашид архи, дарсанд шунах хүсэл чинь урт удаан хугацаанд үргэлжлэн улмаар өсөн нэмэгддэг. Та үүнийг ойлгоогүйгээс болж өөрт болон өрөөл бусдад гарцаагүй хор хөнөөл учруулах муу зуршилд хөтлөгдөх анхныхаа алхмыг тавьж орхидог. Бүхий л архинд донтогчид зөвхөн ганч хундаганаас л эхэлдэг. Яагаад зовлонгийн зүг анхныхаа алхмыг тавих ёстой юм бэ?